Эрхэм зорилго: Сумын ЗДТГ нь Засаг дарга, ИТХ-д өндөр мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх замаар үйлчилж үйлчилж, нутгийн захиргааны үр дүнтэй, хэвийн үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжил дэвшилд хүргэхэд оршино.
2024-02-02 11:49:02,   200

      Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газар нь Ардын захиргаа нэртэй байж байгаад Шинэ үндсэн хууль батлагдаснаар 1992 онд Засаг даргын тамгын газар хэмээн байгуулагдсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулсан байдаг. Сумын Засаг даргын тамгын газар нь цомхон, мэргэшсэн хүний нөөцийн ололт амжилтаар нутгийн удирдлагын зорилт чиг үүргийг хэрэгжүүлж, хүн амд төрийн захиргааны үйлчилгээг шаардлагын түвшинд хүргэхэд эрмэлзэнэ.

2024-02-02 11:49:02