Түүх, өв соёлын дурсгал
2024-01-31 11:47:46,   280

ТҮҮХ АРХЕОЛОГИ, ӨВ СОЁЛ

           Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй цөөхөн үндэстний нэг бөгөөд эдүгээг хүртэл байгаль дэлхийтэйгээ гүн холбоотой амьдарч ирсэн билээ. Ийм ч учраас аж амьдралынхаа үндэс суурь болсон байгаль орчноо дээдлэн хамгаалах үзэл санаа манай ард түмний зан заншилд гүнзгий шингэсэн байдаг. Түнэл сумын нутаг дэвсгэр дээр түүхийн дурсгалт газар, нүүдэлчдийн эртний ёс заншил, түүхийн өвийг хадгалж үлдсэн гайхалтай газрууд олон.
                                                                                                               Түүх, соёлын дурсгалт газрууд

         Түнэл суманд түүх, соёлын хосгүй хиргисүүр, сүг зураг, хадны зураг, хүн чулуунууд бий. Үүнд: 1.“Хар Тамжид бурхан” Сахалтын амны бурханы зурагтай том дөрвөлжин хад, Бурханы зургийг маш уран тодоор хадан дээр сийлбэрлэсэн байдаг. Нутгийн иргэд “Бурхан толгой” гэж тахин шүтдэг. Энэхүү Бурханы зураг нь хүний гараар бүтсэн. 2.“Хиргисүүр” Энэхүү хиргэсүүрүүд тус багийн нутаг Сахалтын аманд олон тоогоор байдаг ба 2015 онд аймгийн музейгээс тооллогын комисс гаргаж 109 ширхэг хиргэсүүрийг фотожуулж бүртгэлжүүлсэн. Энэ нь хүний гараар бүтсэн, Хиргэсүүр нь чулуун овоот булшны соёл бөгөөд хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. 3.“Мааньтай чулуу” Түнэл сумын Навчилтай 2-р багийн нутаг Хус толгойн Мааньтай хадыг 2007 онд Түнэл сумын Соёлын төв, Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд түүх, дурсгалын өвд бүртгэсэн. Мааньтай хаданд архелогийн судалгаа хийгдээгүй хэдий хугацаанд бүтсэн нь тодорхойгүй, хүний гараар бүтсэн түүхийн чухал өв юм. 4. “Хангинуур чулуу” Энэхүү чулуу нь Шоолын аман дахь дуу авиа гаргадаг томоосоо жижгэрсэн 7 ширхэг хар саарал өнгөтөй чулуу юм. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар энэхүү чулууг хил давуулахаар ачаалж явсан гэх яриа байдаг байна. Байгалиасаа өөрийн гэсэн авиа гаргадаг байгалийн өвөрмөц бүтээл юм. 5. “Мааньтай хад” Түнэл сумын Зуна гол 1-р багийн нутаг Хадрагчын амны Мааньтай хадыг 2007 онд Түнэл сумын Соёлын төв, Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд түүх, дурсгалын өвд бүртгэсэн. Мааньтай хад нь хүний гараар бүтээгдсэн түүхийн дурсгалт өв юм. 6. “Сүг Зураг” Хадан дээр буга, морь, нар, бичээс гэх мэт утга агууллага бүхий хаданд сийлэн үлдээсэн хадны сүг зураг нь нэн эртнийх бөгөөд уг зураг нь Түнэл сумын 5-р багийн нутаг Жаргалант хэмээх газар байдаг эртний дурсгал юм.Эх сурвалж: Түнэл сумын нутгаас санамсаргүй илрүүлсэн эртний олдворуудыг шилжүүлэн авчрах, олдсон газрыг нягтлан шалгах судалгааны багийн тайлан
Хөшөө дурсгал Жалханз хутагт Саруулын Билэгдэмбэрэл нь 1924 оны хавар Хантайшир уулын аймгийн Наран жаргалант уулын хошуунд нийлсэн Зуна гол Булган уулын отогт нутаглан суух Баатарын Саруулаас гэрэл цацруулан мэндэлж 1968 онд солонго татуулан буцсан түүхтэй. Тэрээр төрийн тамгатай 13 хутагтын нэрээр тодорсон байх бөгөөд Монголын алтан очиртой 2 хутагтын нэг нь юм. Энэ цөвүүн цагт Халх Монголын Ханбүргэд шиг дээрээс нь харж явья гэж тангаргаласан байдаг. Энэхүү гэгээнтний хөшөө дурсгал Түнэл сумын 1-р баг Зуна голын нутагт байдаг. Хар хадны дөрөлжийн буган чулуун хөшөө.Энэхүү хөшөөг Түнэл сумын уугуул зураач, барималч Э.Лхамжав 1961 онд Хөвсгөл аймаг байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан бүтээжээ. Уг бугны хөшөөг сүүлд Э.Лхамжавын зээ хүү Н.Энхболд сэргээн засварласан байна. Энэхүү хөшөө нь Түнэл сумын Алтгана 4-р багт байдаг.
Шаарын дөрөлжийн Цаа буган хөшөө. Энэхүү хөшөөг Монгол Улсад нэгдэлжих хөдөлгөөн ялсны ойд зориулан 1959 онд босгожээ. Учир нь цаатан иргэд нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдаж эхэлснийг илэрхийлжээ. Уг хөшөө нь Түнэл сумын Баянэрхт 3-р багийн нутагт байдаг. Түнэл сумын Алтгана 4-р байгийн нутаг үеэртийн тагийн “Хүн чулуу” хөшөө. Энэхүү хөшөө нь Түнэл сумаас 30 км зайд байдаг. Түнэл сумын Бийж 5-р багийн нутаг Яргайтын амны “Хөшөө чулуу”. Энэхүү дурсгал нь Түнэл сумын төвөөс 25 км зайд байдаг. Түнэл сум Булаг 6-р багийн нутаг Урт булгийн амны “Талын толгой” хэмээх газарт байх өндрөөшөө 1,5 метр хүний дүрс бүхий эртний “Хүн чулуу”. Уг хүн чулуу нь Түнэл сумын төвөөс 4 км зайд байдаг. Түнэл сумын Алтгана 4-р багийн нутаг Алтганы нууруунд байх “Тамгат” хад. Уг хад эртны нэгэн баатар тэр нутагт бууж үдлээд мордох үед түүний унаж явсан морины хөлийн туурай хонхорхой мөн ташуураа тулаад мордсоныг илтгэх ташуурын ором зэрэг үлдсэн байдаг. Уг дурсгал нь сумын төвөөс 39 км зайд байдаг.

2024-01-31 11:47:46