МАЛ ЭМНЭЛЭГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор мал эмнэлэг хөдөө аж ахуйн тасгийг шинээр байгуулахаар шийдвэр гарч 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мал эмнэлгийн улсын байцаагчаар Б.Минжүүрсүрэн, тархварзүй хариуцсан мэргэжилтэн Д.Дэлгэрмаа, Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Р.Нарантуяа, МҮДБХМэргэжилтэн Д.Навчаа нар хамтран ажиллаж байна.
Эрхэм зорилго: Мал, амьтны гоц халдварт,халдварт, шимэгчтэх өвчинтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад орчин үеийн шинжлэх ухааны онол арга зүйд тусгаалсан үйл ажиллагаа явуулахад оршино. Төрөөс мал эмнэлгийн талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг орон нутагт зөв зохион байгуулж хэрэгжүүлэх замаар мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчинтэй тэмцэж халдварт өвчингүй тайван газар нутгийг дотооддоо баталгаажуулан хадгалах, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй аюулгүй байдал шууд нөлөөлөх мал эмнэлгийн ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж зах зээлд нийлүүлэгдэх хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой.
МАЛ ЭМНЭЛГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД
№ |
Мал эмнэлгийн аж ахуйн нэгжийн нэр |
Малын эмч |
хугацаа |
Хариуцаж буй баг |
1 |
Тээлийн чулуу БГБХН |
Б.Хуяг |
2005-2022 |
1.2.6-р баг |
2 |
Хөвсгөл тэнгэр ХХК |
Б.Чулуунбаатар |
2005-2022 |
3-р баг |
3 |
Шудаг ХХК |
Б.Сэлэнгэмөрөн |
2005-2002 |
5.6-р баг |
4 |
Алтгана-Энхсүрэг ХХК |
Д.Чойжамц |
2020-2022 |
4-р баг |
5 |
Тэрхэнялалт ХХК |
Х.Эрдэнэчимэг |
2020-2022 |
5.6-р баг |