Хөвсгөл аймгийн Түнэл сумын үүсэл хөгжил
2024-01-31 15:28:18,   424

                                                                           СУМЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
Ардын хувьсгалын өмнөх, дараа үеийн засаг захиргааны зохион байгуулалт Манжийн ноёрхлын үед (1691-1911) “Халхын өрнө замын дундад Зүүн гарын адгийн хошуу” гэж нэрлэгдэх нэг гүйцэд сумын алба үүрэг гүйцэтгэж явжээ. Богд хаант Монгол Улсын үед (1911-1921) …1922 онд “Засагт хан аймгийн Ахай бэйлийн хошуу” хэмээн нэрлэгдэж байв. Ардын засгийн анхны жилүүдэд (1923-1929) “Хан тайшир уулын аймгийн Наран жаргалант уулын хошуу” гэж нэрлэгдэн Тосон сүмбэр, Хүйс гол, Бадрах, Бүрэн уул, Дулаан уул, Түнэл, Дэлгэрхаан, Баянгол, Бүрэгтэй, Дашлхавраг 10 сумтай яваад 1929-1931 онд Бүрэнтогтох Түнэл сумын нутаг нь ардын хувьсгалын өмнө Хотгойд, Урианхай, шавь отгийн гурван эзэмшлийн албат байсан бөгөөд Эгийн голоос баруун урагш, Дэлгэрмөрөнөөс хойшхи нь Ар таван Хотгойдын Зүүн хошуу–Ахай бэйсийн эзэмшил, Эгийн голоос хойш оршин суугчид нь Хөвсгөл нуурын Урианхайн зүүн хоёр сумынхан, зүүн хэсэгт нь Зуны голын шавь отог багтаж байв. 1923-1924 онд Хөвсгөл аймаг засаг, захиргааны өөрчлөлт хийж, 11 хошуу, отог, харуул, 53 сум байгуулахад Зуны голын отгийг хуучин үүслээр нь Цэцэрлэг Мандалын аймагт харьяалуулан, Дэлгэрхаан уулын хошууны Зуны голын отог нэртэй болов.1929 онд Дэлгэрхаан уулын хошууг Дархадын Дэлгэр Их уулын хошуу, Хөвсгөл далай, Бүрэнхаан уулын хошуутай нэгтгэн Хөвсгөл далай Дэлгэр Их хан уулын хошуу гэж нэрлэгдэх болсон бөгөөд 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад (эрдэнэ толгойгоос булган тал хүртэл) тус аймгийн Эрдэнэбулган суманд харьяалагдсан байна. Дээр үед нутгийн хаана нь ч хүрээ хийдээс өөр төв суурин гэх юм байсангүй.1770-1800 оны үед нутгийн өмнө ба баруун урд талд Мөрөн, Асгатын хүрээ байгуулагдаж, Урианхайн талд Цагаан бургасны хүрээ бий болжээ. Энэ нутгийн лам нар олонхи нь Мөрөнгийн хүрээнд суудаг байсан бөгөөд Цагаан бургас хүрээ нь долоон дуган, 5 жас, нэлээд мал хөрөнгөтэй байжээ.
                                                                                          Түнэл сум (1921-1940 он)

Ардын засгийн газрын 1923 оны 10-р сарын 15-ны өдрийн 88-р тогтоолоор аймгийн хуучин нэр ба чуулганыг өөрчилж, уул усны нэрээр тогтоон явуулах болсон бөгөөд Монгол Улсын нутгийн захиргааны түр дүрмийн заалтыг баримтлан Ардын төлөөлөгчдийн хурал хийж, өрх, хүн, мал, хөрөнгийн тоонд тохируулан аравныг 10 өрх, багийг 50 өрх, сумдыг тус бүр 150 өрхөөр сонгон байгуулжээ. Энэхүү сонгууль болон засаг захиргааны нэрийн өөрчлөлтөөр хуучин Засагт хааны аймгийг Хантайшир уулын аймаг, Ахай бэйлийн хошуу гэж нэрлэх болсон бөгөөд Наран чиглэлийн зүүн аравнуудыг нийлүүлж, 1924 онд Түнэл сумыг байгуулжээ. 1924 онд Ардын засгийн газрын шийдвэрээр Наранжаргалант уулын хошууг Цэцэрлэгт Мандалын аймагт харьяалуулахад тус сум түүний харьяанд байж байгаад 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдаж, засаг захиргааны өөрчлөлт хийх үед Тосонцэнгэл, Бүрэн сумдад хуваагдан нийлжээ. 1922-1924 онд Наранжаргалант уулын хошуунд нам, эвлэлийн үүр байгуулагдан харилцан туслалцах хоршоо, хүн малын эмнэлгийн эх үүсвэр бий болж байв. 1922 оны наймдугаар сарын 14-нд Ахай бэйсийн хошуунд тэнхим байгуулах тухай шийдвэр гарч, 1923 оны намар Сүхийн аманд 20 гаруй хүүхэдтэй тэнхим (бага сургууль) орон нутгийн төсвөөр байгуулагджээ.

                                                                               Түнэл сумын Ялалт нэгдэл (1940-1960 он)   

1930 аад оны сүүлээр байгуулагдсан Жингийн нэгдэл, Тарианы нэгдлүүд 1942 оны намар нийлж, Түнэлийн Хар-Усны 81 дүгээр нэгдэл хэмээн нэршиж хэдэн жилийн дараа “Ялалт” нэртэй болжээ. Энэ үед Хар-Усны 81-р нэгдэл нь 52 тэрэг, шар, 20 тэмээ, 6 морь, 20 гаруй хонь ямаа, газар тариалангийн нэлээд багаж хэрэглэл, гэр байшинтай болж гишүүдийн тоо 110 хүрч жин тээвэр, газар тариаланг хослон эрхлэж байжээ.1954 онд сум нэгдлийнхээ төвийн Эгийн голын зах, Цагаан эрэгт шилжүүлэн байрлуулахаар шийдвэрлэж, цөөн тооны барилга байшин барьж эхэлсэн боловч дахин Хар-Усны хөндийд ирж суурьшжээ.Энэ оны 7 дугаар сарын 20-нд Байшинтын Бэл булагт хийсэн хурлаар (одоогийн 3 дугаар багийн нутагт) “Хөдөлмөр” нэгдэл байгуулагдав.Тус суманд 1959 оны 1 дүгээр сарын сүүлч болоход бүх ардын аж ахуйтан нэгдэлд бүрэн хамрагдаад байсан бөгөөд энэ үйл явдлын үр дүнд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийж, “Ялалт”, “Эгийн долгио”, “Алтан тариа” нэгдлүүд тус суманд 1958 онд байгуулагдсан “Ялалт” нэгдэлтэй нийлж, нэгэн том аж ахуй болж хөгжсөн байна.

                                                                                             Өнөөгийн Түнэл сум

Өнөөгийн Түнэл сум нь Монгол Улсын хоймор Хөвсгөл аймгийн төвийн зүүн хойно оршдог. Сумын төв Булаг нь нийслэл Улаанбаатар хотоос 700 километр, аймгийн төв Мөрөн хотоос 45 километрийн зайд оршино.Сумын төв нь Хөвсгөл нуураас эх авсан эрчит Эгийн голын хаяанд Түнэлийн нуруудын дунд засаг захиргааны нэгж болон төвлөрсөн билээ. Түнэл сум дөрвөн зүг, найман зовхист найман сумтай хиллэнэ. Зүүн болон зүүн урд талаараа Эрдэнэбулган, ИхУул, Тосонцэнгэл сумдтай, урд талаараа Төмөрбулаг сумтай, баруун талаараа Мөрөн, Бүрэнтогтох сумдтай, баруун хойд талаараа Чандмань-Өндөр сумтай тус тус хиллэнэ.Сум маань нийт 4377 хүн амтай, 321086 толгой малтай Засаг захиргааны анхан шатны нэгж 6 багтай, төсвийн 6 байгууллагтай, 32 аж ахуйн нэгжтэй 357,7 мянган га нутаг дэвсгэртэй.
 

2024-01-31 15:28:18