Түнэл албан ёсны цахим хуудсыг сонгон зочилж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Цахим хуудсанд хандсанаар та төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, шийдвэр, цаг үеийн олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтой.
ИТХ нь сумын ЗДТГ-тай хамтран үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хангах, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, удирдлагын манлайллыг дээшлүүлэх, төр засаг, аймаг, орон нутгийн удирдлагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, нутгийн захиргааны байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах, боловсон хүчний мэдлэг боловсрол, мэргэшлийг дээшлүүлж, төрийн албан хаагчдын ажлын нөхцөл, стандартыг хангаж, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж, тасаг, хэсэг, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн дагуу иргэдэд төр, нийгмийн үйлчилгээг үзүүлэх, тосгоны хэмжээнд төрийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Мөн та Түнэл сумын ЗДТГ-ын хуудсанд хандан цахим хэлбэрээр санал хүсэлтээ илэрхийлээрэй.
ИТХ-ЫН ДАРГА Х.БААСАНДОРЖ