Түнэл сумын ерөнхий танилцуулга
2024-01-29 17:24:36,   91

                                                                                                         Өнөөгийн Түнэл сум
Өнөөгийн Түнэл сум нь Монгол Улсын хоймор Хөвсгөл аймгийн төвийн зүүн хойно оршдог. Сумын төв Булаг нь нийслэл Улаанбаатар хотоос 700 километр, аймгийн төв Мөрөн хотоос 45 километрийн зайд оршино.Сумын төв нь Хөвсгөл нуураас эх авсан эрчит Эгийн голын хаяанд Түнэлийн нуруудын дунд засаг захиргааны нэгж болон төвлөрсөн билээ. Түнэл сум дөрвөн зүг, найман зовхист найман сумтай хиллэнэ. Зүүн болон зүүн урд талаараа Эрдэнэбулган, ИхУул, Тосонцэнгэл сумдтай, урд талаараа Төмөрбулаг сумтай, баруун талаараа Мөрөн, Бүрэнтогтох сумдтай, баруун хойд талаараа Чандмань-Өндөр сумтай тус тус хиллэнэ.Сум маань нийт 4377 хүн амтай, 321086 толгой малтай Засаг захиргааны анхан шатны нэгж 6 багтай, төсвийн 6 байгууллагтай, 32 аж ахуйн нэгжтэй 357,7 мянган га нутаг дэвсгэртэй.
 

2024-01-29 17:24:36