Сумын архивын мэдээлэл

Түнэл сумын архив 1968 оны 12 сарын 01-ний өдөр байгуулагдан гэрчилгээгээ авсан.

Сумын Засаг даргын Тамгын газар нь эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж, тушаал, улсын байцаагчийн акт, гэрээ дүгнэлт, албан шаардлага, бүх албан хаагчийн ажлын байрны онцлогт тохирсон баримт бичгүүдийг боловсруулан гаргадаг. Жил бүрийн эхний улиралд сумын ЗДТГ-ын  хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулан батлуулж тухайн жилийн турш хөтлөгдсөн баримт бичгийг жилийн эцсээр архивын нэгж үүсгэн албан хаагч нэг бүрээс авч хэвшсэн. Сумын архивт 70 жил хадгалах зориулалттай Ялалт Нэгдлийн гишүүдийн цалин хөлсний 70-р данс 1959-1993 он хүртэл, Байнга хадгалах хадгаламжийн нэгж 2016-2020 он хүртэл, Түр хадгалах хадгаламжийн нэгж 2008-2020 он хүртэл, цахим баримт 1985-2015 он хүртэл, малын А дансны  2002-2020 он хүртэлх баримтууд тус тус хадгалагдаж байна. Байнга хадгалагдах хадгаламжийн нэгжээ аймгийн Архивын тасагт цахимаар буюу цаасан суурьтайгаар графикт хугацаанд нь өгч хэвшсэн. 1985-2016 оны сумын Засаг даргын захирамж, төсвийн байгууллагуудын дарга, эрхлэгч нараас гаргасан тушаал зэргийг скайнердаж архивын программд шивж оруулсан нь лавлагааг цахимаар олгох бүрэн боломжтой.

Цахим баримт гэдэгт: Тухайн баримтын цаасан хувь нь аймгийн архивын тасагт шилжсэн суманд зөвхөн файлаар буюу CD-нд буулгасан хувийг хэлнэ.