Байгаль орчны хяналт шалгалтын тухай

Түнэл сумын ЗДТГазрын Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасаг нь 2020 оны үйл ажиллагаандаа Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоол, Аймгийн Засаг даргын  албан даалгавар, захирамжийг удирдлага болгон хийж гүйцэтгэсэн ажлынхаа гүйцэтгэлийг тайлагнасан байна. 
БОТХБТасаг нь байгаль хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгаа хийж, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, ААНэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус суманд 26 нөхөрлөл, 7 мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 10 дугаар сарын 30-ны өдөр хамтын ажиллагааг сайжруулах эрх зүйн болон бусад сэдвээр 105 иргэнд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан.
Тухайн оны хяналт шалгалтын төлөвлөгөө удирдамжийг тухай бүрт нь сар сараар тасгийн даргаар батлуулан төлөвлөгөөний хэрэгжилтийг сар, улирал, хагас, бүтэн жилээр тооцож ажиллалаа. 
Төлөвлөгөөт хяналт шалгалтыг оны эхэнд 24 удаа хийхээр төлөвлөсөнөөс нийт 64 удаа хийж гүйцэтгэлээ.
Хууль бус мод бэлтгэгчтэй тэмцэх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын  явцад  3 иргэний зөрчлийг арилгуулж, 12 иргэнд  Захиргааны арга хэмжээ авч, 5 иргэний хэргийг аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Ашигт малтмал олборлох ажилд хяналт тавих  чиглэлээр Улаанбаатар хотын харьяа Набсон ХХК-ийн ашигласан 5000 тн хайрганы үнэ 5.000.000 төгрөг, Дархан-Уул аймгийн харьяат Өнөр зам ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж хайрга дайрга олборлосон 4.000.000 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүллээ.
Мөн орон нутгийн орлогод ойгоос  65.368.503 төгрөгийг тус тус орууллаа./beta/upload/files/хяналт шалгалт 2.jpg