ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Тавигдах ерөнхий шаардлага:

Нэг: Төсөл сонгон шалгаруулах тухай үндсэн мэдээлэл

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2 дахь заалт,  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт , Түнэл сумын ИТХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн ээлжит 14 дүгээр хуралдааны 04 дүгээр тогтоолын хавсралт, сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/40 дүгээр захирамжаар дараах газрыг төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн.

  1. Эзэмшүүлэх газрын байршил, хил заагийг харуулсан тойм зураг, схем

Үүнд: Тус сумын 6 дугаар баг Бурхант 4-403а тоотод 1200м2 шашны үйл ажиллагааны зориулалтаар, 4 дүгээр баг Шарга морьтын таг байрлалд оршуулгын газрын зориулалтаар 2 нэгж талбарыг газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтаар явуулах

1.2 Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх болон төсөл ирүүлэх хугацаа:

      2020 оны 03 дугаар сарын 11-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг хүртэл төсөл хүлээн авна.

Төсөл шалгаруулах хугацаа:  2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 900-1700 хооронд явагдана.

1.3 Төслийг хүлээн авах газрын тодорхой хаяг, харилцах утасны дугаар:

Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэний танхимд

харилцах утасны дугаар: 89176886

Хоёр: Төсөл сонгон шалгаруулалтанд оролцох сонирхогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь дор дурдсан ерөнхий нөхцөл, шаардлагыг хангасан байвал зохино.

2.1 Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх /санхүүгийн чадварыг тодорхойлох харилцагч банкнаас өрийн болон зээлийн талаархи тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн баталгаа, хадгаламжийн үлдэгдэл зэргийн хуулбарыг хавсаргах ба барилга, байгууламжийн төсөв болон үйл ажиллагааны төсвийн нийт зардлын 70-аас багагүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх/

2.2 Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх;

2.3 Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;

2.4 Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх

2.5 Барилга, байгууламжийг барих хугацаа: 2 жил

2.6 Зургийн даалгавар, техникийн нөхцлийг ирүүлэх /зургийн даалгавар, техникийн нөхцөлтэй холбоотой мэдээллийг аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авах/

2.7 Оролцогч нь төслөө битүүмжилж Түнэл сумын иргэний танхимд өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв өөрийн биеэр ирүүлэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд шуудангаар ирүүлж болно.

2.8 Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журмын 4.1-д заасан этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцна.

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ЭЗЭМШҮҮЛЭХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ

 
 

Баг, хороо

Харъяалах газрын байршил

Газрын зориулалт

Газрын талбайн хэмжээ /м2/

 

 

Зураг: 1

6 дугаар баг

Бурхант 4-403а

Шашны үйл ажиллагаа

1200

 

 

Зураг: 2

4 дүгээр баг

Шарга морьтын таг

Оршуулгын газар

40005

 

 

 

 Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох газрын тойм зураг

  Зураг: 1   6-р баг Бурхант 4-403а                                             Зураг: 2    4-р баг Шарга морьтын таг

 

   

 

ТҮНЭЛ СУМ ГАЗРЫН АЛБА