2019 оны мал тооллого амжилттай явагдаж дууслаа

2019 оны хүн ам, малын тооллого амжилттай явагдаж манай сум 4336 хүн амтай, 304383 толгой малтай болжээ. Үүнээс 1 дүгээр багт 526, 2 дугаар багт 534, 3 дугаар багт 326, 4 дүгээр багт 479, 5 дугаар багт 937, 6 дугаар багт 1534 хүн ам амьдарч, тэмээ 127, адуу 11936, үхэр 26416, хонь 139326, ямаа 126578 болсон байна.