Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

“Миний Үндсэн хууль-Миний эрх чөлөө” арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж  Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн талаар ЗДТГазрын 26 албан хаагч, ЕБСургуулийн 30 албан хаагч, СӨББ-ын 27 албан хаагч, ЭМТөвийн 25 албан хаагчид, 175 иргэд залуучуудад сургалт зохион байгууллаа.
Мөн сумын аварга шалгаруулах  гар бөмбөг, сагсан бөмбөг, Үндэсний бөх, теннис, шатар, шагайн харваа, зуун буудалт даам,дартсын тэмцээнүүдийг зохион байгуулж, тэмцээнд давхардсан тоогоор 165 иргэд оролцлоо.