Засаг даргын мэндчилгээ

Дэлгэр тавтай зун болж, налгар сайхан намаржиж байгаа энэхүү мөчид нийт иргэд, малчид та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна. 
 1952 онд байгуулагдсан залуухан сумын иргэд, малчид, хөдөлмөрчид бид эх орон,  аймаг, сум, орон нутгийнхаа хөгжил дэвшил сайн сайхан амьдралын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж амьдарч байна. Манай суманд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын ажил нэмэгдэж улсын төсвөөр 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн дотуур байр баригдаж, 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, Улсын төсвийн хөрөнгөөр ЗДТГазрын барилга шинээр 2020 онд баригдахаар төсөв нь батлагдаж,  мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгийн өртөг бүхий Хүндэтгэлийн өргөө хийгдэхээр шийдвэрлэгдсэн зэргийг дурьдахад таатай байна. 
 Түүнчлэн иргэдэд үйлчилэх, төрийн үйлчилгээг ил тод хөнгөн шуурхай болгох, сахилга хариуцлагыг өндөржүүлэх, иргэдээ хөгжүүлж соён гэгээрүүлэх, уламжлалт ёс заншлаа дээдлэх, нэрлэсэн жилийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргах ажиллаж байна. 
Монгол түмний маань буян хишиг дэлгэрч, эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг байж, амьдрал ахуй нь дээшлэн дэвжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье. 
 
ЗАСАГ ДАРГА С.ВАНЧИГ