ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМ

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Хөвсгөл аймгийн Түнэл сум нь 1952 онд байгуулагдсан, хуучнаар Засагт  хан аймгийн Ахай бэйлийн хошуу.

Зун гол, Навчилтай, Баян-Эрхэт, Алтгана, Бийж, Булаг  гэсэн  6 багийн  нийт  1037 өрхөд 3682 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 15-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог, хүн амын нягтрал  /0,97хүн/га/ сум юм.

 

Газар зүйн байршил

Хөвсгөл аймгийн зүүн хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 747  км,
  • Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.

Түнэл сум нь 373600 га газар нутаг дэвсгэртэй, хойгуураа  Алагэрдэнэ сум, зүүн талаараа Чандмань өндөр сум, зүүн урд талаараа Эрдэнэбулган, Тариалан сум урдуураа Их-уул, Тосонцэнгэл сум баруун урдуураа Төмөрбулаг сум, баруун, баруун хойд талаараа бүрэнтогтох сумуудтай тус тус хиллэдэг.

 

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш дунджаар  1700м өндөрт оршдог.

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Тус сумын нутаг дэвсгэр нь уул, нуруу, өтгөн ой, өргөн гол, хужирлаг нуур элбэгтэй.Ард иргэд нь мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг.

 

Цаг уурын нөхцөл.

Сумын нийт нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай.Олон жилийн дунджаар хавар 6, намар 8-р сард гэнэтийн хүйтрэлт болдог, урт өвөл, богино зунтай. Өвөл цагт нутгийн 80-аад хувьд цасан бүрхүүл тогтдог.

 1 дүгээр сарын дундаж

температур -45  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +35 °С

  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 300-400 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 373000 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

252000

67,5

Ойн сан бүхий газар

102575

27,5

Усан сан бүхий газар

1566

0.42

Тусгай хэрэгцээний газар

3730

1

Тосгон, суурингийн газар

12682

3,4

Дэд бүтцийн газар

2984

0,8

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 145 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг сая төгрөг 1113,8 сая сумын өөрийн орлого 105789,7 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1113,8  сая төгрөг байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд орлого төлөвлөгөө 105789,7 мянган төгрөг, зарлага 1113,8 сая, төсвөөр 145,0 сая төгрөг байна. 

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд  152669 толгой малтайгаас  тэмээ 141,   5733 адуу,  14073  үхэр,  64612 хонь,  68110 ямаа байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 24 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 100 хувь төмс, хүнсний ногоо тариалдаг.

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр. Аймгийн төв, багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2004 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай Төвлөрсөн ус хангамжийн систем байхгүй.

Усан сан

  • Худаг дотроо усан сантай
  • 30м3 хүчин чадалтай

Ариутгах татуурга. Сумын төвийн худгийн ус хатуулаг ихтэй учир   ус цэвэршүүлэх төхөөрөмж шаардлагатай.

Дулаан хангамж. Сумын төвд “Түнэл-Илч” ОНӨААТҮГазрын  харьяа  1 төвлөрсөн уурын зуухтай, сумын ЗДТГазар, эрүүл мэндийн төв, 12 жилийн ахлах сургууль, хүүхдийн цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, ХААН банк, Хадгаламж банк гэсэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг .

НИЙГЭМ

Хүн ам 3682

Хүн ам, өрхийн тоо 1037

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

1058

2624

3682

Нийт эрэгтэй

0-4 нас                                

1806

 

199  

5-9 нас 

 

 

191

10-14 нас

 

 

145

15-18 нас

 

 

208

19-24 нас

 

 

204

24-29 нас

 

 

151

30-34 нас

 

 

154

35-39 нас

 

 

139

40-44 нас

 

 

121

45-49 нас

 

 

95

50-54 нас

 

 

71

55-59 нас

 

 

40

60-65 нас

 

 

31

65-аас дээш

 

 

57

Нийт эмэгтэй 0-4 нас

 

 

1762

187

5-9 нас

 

 

160

10-14 нас

 

 

158

15-18 нас

 

 

205

19-24 нас

 

 

187

24-29 нас

 

 

144

30-34 нас

 

 

163

35-39 нас

 

 

117

40-44 нас

 

 

118

45-49 нас

 

 

90

50-54 нас

 

 

76

55-59 нас

 

 

57

60-65 нас

 

 

40

65-аас дээш

 

 

60

Өрхийн тоо

294

743

1037

Суурин хүн ам

3682

Түр оршин суугч

25

 

Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь бусад сумуудтай харьцуулахад аймгийн төвтэй  хамгийн ойр оршдог. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Сумын хүн амын 53,5 хувь нь залуу болон дунд насныхан, 39 хувь нь хүүхэд, 7,5 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд  амины орон сууц, гэр сууцтай юм. 1985-1986 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

507

2

Сургуулийн дотуур байр

ор

103

3

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч

байхгүй

4

Цэцэрлэг

хүүхэд

155

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

11

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

800

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

50

10

Банк

тоо

2

12

Халуун ус

шүршүүр

6

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 507 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 35 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 5 багш хамрагдаж байна., Бага дунд боловсролын хамрагдалт 100 хувьтай, хамруулж чадсан бага сургуулийн өргөтгөл баригдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Багш, суралцагчдын сургалтын явц сайжирч аймаг, бүсийн олимпиадуудад амжилттай оролцож өмнөх жилүүдийн амжилтыг ахиулж ахиц гаргаж байгаа.3 ангийн тааз засварласан, мөн 3 хичээлийн кабинетийг тохижуулж, 11-р ангийн суралцагчдад зориулж ухаалаг самбар авч тавьсан нь үр дүнтэй байна.

Төрийн өмчийн “Эгийн солонго” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 150, гэр цэцэрлэгт 75 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 91,0 хувьд хүрсэн.

Сургууль

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Булаг багийн Бурхант хэсэгт  байршилтай
  • 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 507 хүүхэд суралцаж байна
  • 61 багш, ажиллагсадтай
  • 1987 онд ашиглалтанд орсон 2 давхар дүнзэн барилгатай.  инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайтай, 2011 онд өргөтгөл хийгдсэн.

 

Цэцэрлэг

  • “Эгийн солонго цэцэрлэг
  • Булаг багийн төв хэсэгт  байршилтай
  • 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд хүмүүжиж байна
  • 15 багш, ажиллагсадтай
  • 1952 онд ашиглалтанд орсон  дүнзэн хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 1  их эмч, 25 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

2012 онд нийт 95 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 532, осол гэмтэл 15, халдварт өвчлөлийн  3 тохиолдол гарсан байна.

Эмнэлэг

  • Эрүүл мэндийн төв
  • Булаг багийн төвд  байршилтай
  • 16 ортой
  • 1 эмч,8 бага эмч, 5 сувилагч, 3 асрагч нийт 27 ажиллагсадтай
  • 1952 онд ашиглалтанд орсон  дүнзэн хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй байгаа тул  шинээр эмнэлэг барих шаардлагатай.

Соёл, спорт

1980 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн дүнзэн  барилга нь 2008 онд 85 сая төгрөгийн их засвар хийгдсэн,  Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг .

Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй, түүний харьяанд үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 2 цэг,  11 дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, 2 вар   үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Соёлын төв

  • Соёлын төв
  • Булаг багийн төвд байршилтай
  • 250 хүний суудалтай
  • 5 ажиллагсадтай
  • 1980 онд ашиглалтанд орсон  дүнзэн хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

 

 

 

Хөдөө аж ахуй

Хүн

529

1355

1884

Үйлчилгээ

Хүн

214

12

226

Нийт

Хүн

743

1367

2110

 

Сумын хэмжээгээр нийт 152,6 мянган мал тоологдсон. 663 малчин өрх, 743 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 71,6 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 24 га талбайд төмс хүнсний ногоо тариалж 41,6 тонн төмс, 9,6 тонн хүнсний ногоо хураан авсан.

Төрийн байгууллагад нийтдээ 133 төрийн албан хаагч ажиллаж,  иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Сумын хэмжээнд 1037 өрхөд 3682 хүн амьдарч байна. Үүнээс амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 292 өрхийн 1005 иргэн байна.

Төсвийн байгууллагат ажиллагсад 133, албан бус секторт 45, хөдөлмөрийн насны суралцагсад 108, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 23, малчин 1254, ажилгүй иргэн 117 байна .

Суманд бүртгэлтэй ажилгүй 98 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 1 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд,  45 хувийг бүрэн дунд, 44 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.