Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ш.ОдгэрэлИТХ-ын дарга88310618
Л.БатжаргалЗасаг дарга88598892, 9950889270386401
Б.ТөмөрбаатарЗасаг даргын орлогч88154092
Ц.ЧимэдмааТамгын газрын дарга8853323370386402
Д.Навчаа Дотоод ажил хариуцсан түшмэл95388118, 86889559


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
2016 оны тайлан
2016 оны тайлан
Нийтэлсэн: 7 сар өмнө

2016 оны Түнэл сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний

хэрэгжилтийн тайлан

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон газрын харилцааны зохион байгуулалтын ажлын талаар: 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж  ИТХ-ын 2015 оны 11-р сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолоор 2016 онд хийж гүйцэтгэх  ажлын ГЗБайгуулалтын төлөвлөгөөг батлуулж ажилласан. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн тайланг ИТХ-ын 2015 оны 11-р сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолоор тайлагнаж, хангалттай гэж дүгнэсэн. Мөн ГХБХБГазар болон ЗДТГазрын менежертэй 2016 оны үр дүнгийн гэрээ болон үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж ажилласан. Инженерийн шугам сүлжээний зураглалыг файл хэлбэрээр гүйцэтгэж, мэдээллийн санд оруулах, газар дээр нь хэмжилт хийх шаардлагатай байгаа тул шугам сүлжээ, геодези хариуцсан мэргэжилтэнг газар дээр нь томилон ажиллуулах саналыг ГХБХБГазарт хүргүүлсэн. Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хаягийн мэдээллийн системийн ажлыг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг зохион байгуулсан.  “Газрын төлбөр татварын зөрчилгүй өрх гэр бүл” сэдэвт 45 хоногийн аяныг зарлаж, аяны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж, сурталчилгааг сумын веб сайт болон самбараар хийсэн. Хөвсгөл аймаг сумын төвийн 1:1000 масштабтай байр зүйн зургийн тодруулалт шинэчлэлт хийх хаягийн мэдээллийн систем байгуулах гэрээт ажлын үр дүнг газар дээр нь очиж тулгаж шалгах бүтээгдэхүүнийг орон нутагт хүлээлгэж өгөх зорилгоор ГХГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн Мандхай, Ану сөрвэй ХХК-ын захирал инженер, ГХБХБГазрын мэргэжилтэн Батчулуун нартай хамтарч ажилласан.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ: 2016 оны 05сарын 23-нээс 30-ны хооронд багуудын иргэд нийтийн хуралд  хөдөө багуудаар явж, хуулийн сургалт зохион байгуулж, цаг үеийн ажлаар мэдээлэл хийж, иргэдийн саналыг сонссон.  Уг сургалтанд 1-р багийн 68 иргэн, 2-р багийн 48 иргэн,  3-р багийн 43 иргэн,  4-р багийн 61иргэн,  5-р багийн 76 иргэн, 6-р багийн 131 иргэн тус тус хамрагдсан.  Нийт 1 удаагийн явалтаар 427 иргэнд эрх зүйн сургалт сурталчилгаа хийсэн. Үүнд:

- МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /Газар эзэмших, өмчлөх, ашиглах нэр томьёоны ялгаа, иргэний газар өмчлөх харилцааны онцлог зохицуулалт, газар өмчлөх эрх дуусгавар болох/-иар  сургалт зохион байгуулсан.

 – Газрын харилцааны асуудлаар цаг үеийн мэдээлэл хийсэн. /Урьд онуудад олгосон нэгж талбарт гэрээ байгуулж гэрчилгээ авах болон бүрдүүлэх материал, газар эзэмшигчдийн төлбөр, газар өмчлөгчдийн татварын талаар зориулалт бүрээр тодорхой жишээтэйгээр тайлбарласан. МУ-ын ЗГ-ын 10-р тогтоол /Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам/,2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 234-р аргачлалыг оновчтой тайлбарласан.

 – Иргэдийн санал бодлыг сонсож зөвлөгөө өгч ажилласан. Нийт 40 иргэнд хариулт өгсөн.

Газар зохион байгуулалтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 365 иргэнд төлөвлөснөөс 340 иргэнд 20.42 га газрыг эзэмшүүлсэн.

Байршил

Олгохоор төлөвлөсөн  газрын хэмжээ /га/

Олгосон газрын хэмжээ /га/

1

Ар булаг

1.2

0.06

2

Утиарт

0.12

0.12

3

Булаг

0.08

0.08

4

Хөх толгой, Хөх чулуут, Талын хонхор

 

20.5

20.16

Дүн

 

21.9

20.42

 

 

Байршил

Олгохоор төлөвлөсөн  газрын хэмжээ /га/

Олгосон газрын хэмжээ /га/

1

Булаг

5

0.35

         

    Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд 5га газар          төлөвлөснөөс 2 хоршоонд 0.35 га газрыг эзэмшүүлсэн.

 Сумын хэмжээнд одоо эзэмшиж байгаа болон шинээр өмчлүүлэхээр 58 иргэнд 3.76    га газар төлөвлөснөөс 2016 онд 58 иргэнд  төлөвлөснөөс 16 иргэнд 1.69 га газрыг   өмчлүүлсэн.

Байршил

Олгохоор төлөвлөсөн  газрын хэмжээ /га/

Олгосон газрын хэмжээ /га/

1

Утиарт, Бурхант, Хөлөрт,  Болд, Булаг, Хөх толгой, Талын хонхор

3.76

1.69

   Газар тариалангийн зориулалтаар 19 иргэнд 21.9 га газар төлөвлөснөөс 18 иргэнд 21.9га газрыг эзэмшүүлсэн.

Байршил

Олгохоор төлөвлөсөн  газрын хэмжээ /га/

Олгосон газрын хэмжээ /га/

1

Чимэдийн толгой, Хөндий, Талын хонхор, Шаарийн ус

22.5

21.9

     Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 80 иргэнд 35.1га газар төлөвлөснөөс 41 иргэнд 20.9га газрыг эзэмшүүлсэн.

Байршил

Олгохоор төлөвлөсөн  газрын хэмжээ /га/

Олгосон газрын хэмжээ /га/

1

1-6 баг

35.1

20.9

        

          Дуудлага худалдааны хэрэгжилт: Сумын Засаг даргын 2016 оны03 сарын 28-ны өдрийн А/33 захирамжаар Баянэрхтийн Байшинтийн дөрөлжийн зүүн урд болон баруун урд талд аялал жуулчлал, зоогийн газрын зориулалтаар 5 га газрын, Алтганы Олны өтөгт ХАА-н үйлдвэрлэлийн  зориулалтаар 1га газрын дуудлага худалдааг 2016 оны 05 сарын 04-ний 12 цагт Иргэний танхимд явуулахаар товийг зарласан. Дуудлага худалдааны зар мэдээлэлийг “Эрх чөлөө” сонинд нийтлүүлсэн. Мөн “Хөвсгөл телевиз”-ээр урсгал зарыг урсгасан. Сумын веб сайтад дуудлага худалдааны зар мэдээлэлийг нийтэлсэн.Засаг даргын2016 оны05 сарын 02-ны өдрийн А/51  захирамжаар Баянэрхтийн Байшинтийн дөрөлжийн зүүн урд болон баруун урд талд аялал жуулчлал, зоогийн газрын зориулалтаар 5 га газрын, Алтганы Олны өтөгт ХАА-н үйлдвэрлэлийн  зориулалтаар 1га газрын дуудлага худалдааг 2016 оны 05 сарын 04-ний 12 цагт Иргэний танхимд явуулах ажлын хэсгийн комиссыг томилсон. Дуудлага худалдааг Монгол улсын ЗГ-ын 10-р тогтоолын 1-р хавсралт Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам, 2015 оны 12 дугаар сарын 07-ны 234-р тушаалын аргачлалаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Дуудлага худалдааг уг өдрөө зохион байгуулахад оролцогч ирээгүй. Шалтгаан нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 234-р аргачлалаар дуудлага худалдааны анхны үнэ өссөнтэй холбоотой. Дуудлага худалдаанд оролцох санал өгсөн иргэдтэй нэг бүрчлэн  утсаар холбогдож, санал солилцсон.

       Бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт:
Бэлчээр чөлөөлөлтийн ажлыг ГЗБ-ын төлөвлөгөөнд тусгаж, ИТХ-ын хуралдаанд  батлуулж ажилласан. Төлөвлөгөөний дагуу бэлчээрийг хамгаалах, сайжруулах талаар сумын хэмжээний 6 багийн малчны бүлгийн өвөл ,хавар, зун, намрын бэлчээр чөлөөлөх, сэлгэх, өнжөөх, хашиж хамгаалах зэрэг ажлуудыг малчдын бүлгийн саналыг үндэслэн багуудын ИНХ-аар хэлэлцэн тогтоол гаргуулж, Засаг даргын захирамжаар ээлж дараатай чөлөөлөх арга хэмжээг жил бүр зохион байгуулж, өвөл, хаврын, зун, намрын бэлчээрийг чөлөөлүүлсэн. Энэ жилийн хувьд зуншлага оройтож, бэлчээр чөлөөлөлт удааширсан.

  .Газрын зөрчил маргаан түүнийг шийдвэрлэсэн байдал:. Газрын даамал нь 2016 оны 09 дүгээр сарын 21-22-ны хооронд  газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчтай байгуулсан гэрээгээ дүгнэх ажлын хүрээнд удирдамж баталж ажилласан. Гол зорилго нь газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч газар эзэмшигчийн эрх үүргээ ухамсарлаж, гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх тодорхой мэдлэгтэй болоход оршино.Хяналтыг доорхи үндэслэлээр хийсэн. Үүнд:

           -Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

         -Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй

          -Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Нийт 1000 нэгж талбар хамрагдахаас 60% нь хашаагаа барьж эзэмшсэн байсан. 10% нь шон хатгаж, хөндлөн татсан байсан. Бүх нэгж талбарын хашаанд газрын төлбөрөө төлөх мэдэгдэл өгсөн.Мөн 1 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах сумын Засаг даргын мэдэгдлийг хүргүүлсэн. Аймгийн “Ард түмний телевиз”-д газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчдийг газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзолын хүрээнд газар эзэмшигчийн эрх үүргээ биелүүлэх, газрын татвар, төлбөрөө барагдуулах зарыг улирлын давтамжтайгаар урсгаж, хамтарч ажилласан. Мөн аян зарлаж сумын веб сайтаар сурталчилгааг хийсэн.

Өргөдөл хүсэлт, тэдгээргийн барагдуулалт:
            Сумын төвийн Ар булаг, Хөх толгой, Булаг, Утиарт хороололд  ГБХэрэгцээний зориулалтаар шинээр газар  эзэмших  340 иргэний, өвөлжөөний зориулалтаар газар эзэмших 41  иргэний,төмс хүнсний ногооны зариулалтаар газар эзэмших 19 иргэний, газар өмчлөх 16, газар эзэмших эрх шилжүүлэх 150 иргэний, өмчилсөн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах 5 иргэний, барьцааны гэрээ бүртгэх 24 иргэний, гэрээ шинэчилж бичих 5 иргэний нийт 220 өргөдөл хүлээн авч шийдвэрлэсэн. Бусад 15 өргөдөп төлөвлөгөөнд суугдаагүй тул хариу өгөх мэдэгдлээр хүсэлтийг шийдвэрлэсэн. Мөн 2016 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд тусгах саналыг жилийн турш цуглуулж, саналыг үндэслэн ЗД-ын захирамжаар ажлын хэсгийг  томилон төлөвлөгөөг боловсруулсан.

Албан бичгийн барагдуулалт : Хариутай албан бичгийг хугацаанд нь хариуг явуулж байсан. Нийт 26 бичиг ирснээс 22 хариутай бичгийн нь хугацаанд нь явуулсан.  Албан бичиг шийдвэрлэлтийн судалгааг өөрөө бүртгэдэг.

 Газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн тайлан: Түнэл   сумын  телевизийн Түнэл –ТВ сувгаар, Мөрөн сумын Мөрөн,  Лха телевизээр газрын төлбөр төлүүлэх хугацаатай зарыг урсгал зараар мэдээлсэн. Мөн нэхэмжлэл бичиж газар эзэмшигчдэд хүргүүлэн ажилласан. Үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэд аж ахуйн нэгж, байгууллагатай утсаар холбогдож газрын төлбөрийг барагдуулсан. Багуудаар цаг үеийн ажлаар явахдаа газар эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөр болон татвараа төлж байх зөвлөгөөг өгч ажилласан. 2016 онд 12 сарын 31-ний байдлаар 4530317 төгрөгийн орлогийг төвлөрүүлж,   газар эзэмшигчдийн төлбөр даван биелсэн. Дуудлага худалдааны хувьд оролцогч орж ирээгүй ялагч байхгүй. Дуудлага худалдаа явуулах бэлтгэл ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулсан.

Ил тод байдал