Газрын тухай

2015 онд нийт 435 өргөдөл хүлээн авсан. Үүнээс сумын төвийн Ар булаг, Талын хонхор хороололд  ГБХэрэгцээний зориулалтаар шинээр газар  эзэмших  54 иргэний, өвөлжөөний зориулалтаар газар эзэмших 39 иргэний,төмс хүнсний ногооны зариулалтаар газар эзэмших 26 иргэний, газар өмчлөх 13 иргэний, газар эзэмших эрх шилжүүлэх 139 иргэний, өмчилсөн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах 14 иргэний, барьцааны гэрээ бүртгэх 43 иргэний, гэрээ гэрчилгээ шинэчилж бичих 20 иргэний, үйчилгээний зориулалтаар 2 байгууллагын, зам шугам сүлжээний зориулалтаар 1 иргэний нийт 351 өргөдөл шийдвэрлэсэн.84 өргөдөл нь ГЗБ-ын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шийдвэрлэх боломжгүй. 40-н иргэний гомдлыг барагдуулсан. Мөн 2016 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд тусгах саналыг 13 иргэнээс хүлээн авч бүртгэсэн.

 

     2016 онд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших 2 иргэний санал хүлээн авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах 10 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, бүрдүүлэх материалыг гаргаж өгсөн.