Хөвсгөлын бүсгүй дэлхийн аварга боллоо.

Дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн долоо дахь тэмцээн арваннэгдүгээр сарын 30-нд Тайландын Бангкок хотноо болов. Бодибилдинг, фитнессийн дэлхийн аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физикүе ангилалд Хөвсгөл аймгийн уугуул Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга гэсэн нэр хүндийн эзэн боллоо. Эх нутаг, эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан тамирчин бүсгүйнхээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье