Түнэл сумын ОНХС журам

Сумын ИТХ-ын 2013 оны 1 дүгээр сар 24 ______________р тогтоолын хавсралт ТҮНЭЛ СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЖУРАМ Нэг.Ерөнхий зүйл: 1.1.Монгол улсын Төсвийн тухай хууль, түүний 59-р зүйлд заасан “ Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”, 60-р зүйл “Орон нутгийн хөгжлийн сан” /цаашид “Сан” гэх/ зэрэг заалтыг үндэслэн улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдах хөрөнгийг нутгийн засаг захиргаа иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах нөхцлийг бүрдүүлж төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах, орон нутгийн чадавхитай уялдуулсан олон талын харилцааг зохицуулахад оршино. 1.2.Сангийн зорилго орон нутгийн иргэдийн тогтвор суурьшилтай амьдрал, иргэдийн аж байдалд эерэг тавтай нөлөөлөл бий болгох, ээлтэй орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. 1.3.Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг энхүү дансраар дамжуулан гүйцэтгэнэ. 1.4.Сангийн санхүүжилтийг дараах үлгэрчилсэн дүрэм, журмыг өөрийн орон нутгийн онцлогт тохируулан иргэдээрээ хэлэлцүүлж батлуулсны дараа тухайн дансанд шилжүүлнэ.Үүнд: 1.4.1. Сумын өөрийн журам 1.4.2.Нийтийн зар түгээх журам 1.4.3.Иргэдийн нийтийн хурлын дэгийн журам 1.4.4.Төсвийн мэдээллийн ил тод байдлын журам 1.5.Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно. 1.6.Сангийн хөрөнгийн 30-аас доошгүй хувийг сум, орон нутгийн бэлчээр, түүнтэй холбоотой менежментийн болон бусад харилцааг зохицуулахад чиглэгдсэн төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлж хэрэгжүүлнэ. Хоёр.Хууль тогтоомж 2.1.ОНХС-ийн журам нь Төсвийн тухай хууль, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж, Төсвийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд удирдамж болж хэрэгжинэ. 2.2.Сум, дүүргийн хөгжлийн сангийн зарцуулалт нь төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцсэн байна. 2.3.Хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь УИХ, засгийн газар болон орон нутгаас хөгжлийн талаар баримталж байгаа бодлого стратеги, түүнтэй холбоотой төлөвлөгөө төлөвлөлттэй уялдсан байна. Гурав.Хөгжлийн сангийн төлөвлөлт, түүнийг зохицуулах харилцаа 3.1.Сум нь хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөтэй байх бөгөөд тэдгээртэй сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлсэн төсөл, арга хэмжээг сумын тамгын газар уялдуулан боловсруулна. Сумын хөгжлийн хөтөлбөрийг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан аргачлал, зааврын дагуу боловсруулах бөгөөд хөгжлийн хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна. 3.1.1.Сумын хөгжлийн хөтөлбөр нь дараах бодлогын баримт бичигтэй нягт уялдсан байна. 3.1.1.1.МХЗ-тод суурилсан Үндэсний цогц бодлого УИХ-аас баталсан урт хугацааны хөгжлийн бодлого/ 3.1.1.2Монгол улсын хөгжлийн дунд хугацааны стратеги, төлөвлөгөө /ЗГҮАХ орж болно/. 3.1.1.3.Салбарын дунд хугацааны хөтөлбөр мастер төлөвлөгөө 3.1.1.4.Бүс нутгийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө 3.1.2.Сумын хөгжлийн индекс, хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг бодитой, зөв үнэлж, тодорхойлсон байна. 3.1.3.Сумын хөгжлийн хөтөлбөр нь үр дүнд чиглэсэн, төсвийн эх үүсвэрийн хүрээнд багтсан, зардал төсөвлөгдсөн, бодитой, хэрэгжихүйц, тодорхой, цөаг хугацаатай байна. 3.1.4.Харъяа аймгийн дунд хугацаны хөгжлийн хөтөлбөртэй уялдсан байх бөгөөд түүний уялдааг Аймгийн ХБХ хянаж, дүгнэлт гаргасан байна. 3.1.5.Баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, тус хуралд оролцогчдын олонхийн саналаар дэмжигдсэн байна. 3.1.6.Сумын ИТХ-аар батлагдсан байна. 3.2.Сумын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жилээр гаргах бөгөөд төлөвлөгөө нь төсвөөр баталгаажсан байна. 3.3.ЗДТГ сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сумын ИТХ-д хэлэлцүүлэн батлуулахаар хүргүүлэхдээ сумын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй хэрхэн уялдсан талаарх дэлгэрэнгүй тайлбар үндэслэл, сумын иргэдийн хурлаас гарсан санал, тэдгээрийг тусгасан байдал гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргана. Дөрөв.Сангийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт: 4.1.Орон нутгийн хөгжлийн сангийн удирдлага бүтэц, зохион байгуулалт нь аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний Хяналтын зөвлөл, аймаг, сумын ЗДТГ, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. 4.2.Сум, орон нутагт Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хариуцсан нэгжийг аймаг, сумын ЗДТГ-т бий болгож ТС-ийн мэргэжилтэн, ХБ-ын мэргэжилтэн, худалдан авах ажиллагааны мэргэжилтэнг ажиллуулна. 4.3.Төсөл арга хэмжээгээ хэрэгжүүлэхэд тухайн салбарыг хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан арга зүйн зөвлөгөө өгч дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулна. Ажлын хэсгийг сумын ЗДТГ-ын даргаар ахлуулж төрийн сангийн төлөөлөгч, МЭҮ-ийн байцаагч, БОХУ-ын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга нарын төлөөлөл оролцуулсан 7-гоос доошгүй гишүүдээс бүрдсэн байна. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь сумын ЗДТГ-ын Орон нутгийн хөгжлийн сангийн мэргэжилтэн байна. Тав.Сангийн хөрөнгийг төлөвлөх, батлахад иргэдийн оролцоог хангах нь: 5.1.Баг хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна./63,1/ 5.1.1. Олон нийтийн санал асуулгыг авахдаа санал асуулгын хуудсаар, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрээр авч болно. 5.1.2.Иргэдээс санал асуулга авах маягтыг /хавсралт 1/, ямар хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ санхүүжигдэх боломжтой тухай мэдээллийн хамт айл өрх бүрт хүргүүлнэ. 5.1.3.Баг, хорооны иргэдээс санал авах арга хэмжээний хүрээнд иргэдийн оролцоог бүрэн хангах, санал санаачилгыг өрх бүрээс авах бүхий л боломжит арга механизмыг хэрэгжүүлэх бөгөөд үүнд багийн санал асуулгыг цахим хэлбэрээр явуулах, харилцаа холбооны үүрэн технологийг ашиглах үэрэг дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж болно. 5.1.4.Баг, хорооны засаг дарга дээрх маягтын дагуу тухайн баг хорооны иргэдийн саналыг жил бүрийн 2-р улиралд багтаан авч нэгтгэн сум, дүүргийн ЗДТГ-т хүргүүлнэ. 5.1.5.сум, дүүргийн ЗДТГ-ын Орон нутгийн хөгжлийн сангийн нэгж нь бүх баг хорооноос ирсэн ирүүлсэн саналуудыг олонхийн саналаар эрэмбэлж багцална. Бэлчээрийн менежменттэй холбоотой асуудлыг тусад нь эрэмбэлнэ. 5.1.6.Сумын ОНХС-ийн нэгж нь ажлын хэсэгтэй хамтран иргэдээс гарсан саналыг багцлх, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, дүн шинжилгээ хийх ажлыг хэрэгжүүлнэ. 5.1.7.Тухайн гарсан саналуудын зураг төсөл, төсвийг урьдчилсан байдлаар боловсруулж баг, хорооны ИНХ-аар оруулах хөрөнгө оруулалт, хөтөлбөр,төсөл арга хэмжээний жагсаалт гаргана.Тухайн саналын төсөл, төсөвт дараах асуулгыг тодорхой тусгасан байна. -хэн ашиг хүртэх вэ? /эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, том хүн, нэн ядуу, хөдөө буюу алслагдсан баг эсвэл зөвхөн сумын төвийн баг/ -Хэдэн хүн ашиг хүртэх вэ?. -Төсөл хэрэгжсэнээр сумын ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?. -төслийн нийт өртөг хэд болох вэ? /БМ-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 10% ба түүнээс дээш хувийг малчид, малчдын бүлэг, хоршоо гаргана/. -Төслөөр сайжуруулсан байгууламжийг хэн эзэмших вэ?. цаашдын ашиглалт болон урсгал засварыг хэн хариуцах вэ?. 5.2.Иргэдийн санал болон баг хорооны иргэдийн нийтийн хурал дээр гарсан саналыг иргэдийн Нийтийн хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно./63,2/ 5.2.1.Баг хорооны иргэдийн Нийтийн хурал зохион байгуулах бэлтгэл ажил 5.2.1.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын /цаашид Нийтийн хурал гэнэ/ дарга болон Засаг даргатай санал солилцон, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт,хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэх, санал хураах хурлын товыг жилийн 10-р сарын 1-ээс өмнө багтааж тооцно. 5.2.1.2.Багийн хурлын товыг эхлээд хөдөөгийн буюу алслагдсан багт, дараа нь сумын төвийн багт зохион байгуулахаар товлоно. 5.2.1.3.Хурлын зарыг хурал хуралдахаас 21 хоногийн өмнө хуралд оролцох урилга, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтухайн багийн айл өрх нэг бүрт багийн засаг дарга нар мэдээлэл хүргэнэ.Зарын мэдээлэлд Орон нутгийн хөгжлийн сангаас тухайн суманд тухайн жилд хуваарилагдсан хөрөнгийн хэмжээ, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтыг ямар хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ санхүүжигдэх боломжтой тухай мэдээлэл, өмнөх жилүүдийн хэрэгжсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаархи товч мэдээллийг агуулна. 5.2.2.Нийтийн хурлын зохион байгуулалт 5.2.2.1.Багийн хурлын ирцийг бүртгэхдээ МУЗЗ, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.10-р зүйлд “Баг, хорооны хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд тухайн хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-+30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу зохион байгуулна.Хурлын дарга нь хурлын тэмдэглэлийг хөтлүүлж, хурлын ирцийн бүртгэлд оролцогчдоор гарын үсгийг зуруулж, тэмдгээр баталгаажуулсан байна. 5.2.2.2.Хурлыг тухайн багийн хурлын дарга, ОНХС-аас хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг танилцуулснаар эхлүүлнэ.Бэлчээрийн менежментийн хүрээнд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг танилцуулснаар эхлүүлнэ. 5.2.2.3.Хуралд оролцогчдоос ОНХС-аас хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад шинээр нэмж оруулах санал байгаа эсэхийг лавлаж жагсаалтыг эцэслэн батална. 5.2.2.4.Баг хорооны дарга өмнөх жилийн ОНХС-аас хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний танилцуулга хийнэ.Түүнчлэн хөндлөнгийн хянагч үнэлэгч нарын тайланг сонсоно. 5.2.2.5.ОНХС-аас хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэж, гар өргөх эсвэл хуудсаар санал авах хэлбэрээр сонгон шалгаруулна. 5.2.2.6.Өгсөн саналыг тоолж хамгийн өндөр санал авсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг Нийтийн хурлаар баталж, тогтоолоор баталгаажуулж, Багийн хурлын тэмдэглэлийн Маягт –ыг бөглөж сумын ЗДТГ-ын Орон нутгийн хөгжлийн сангийн нэгжид хүргүүлнэ. 5.2.2.7.Баг хорооноос гарса саналуудыг ОНХС-ийн нэгж дээр хэлэлцэх үед өөрийн баг, хорооны иргэдийн гаргасан төслийн саналыг төлөөлөн танилцуулах хүнийг Нийтийн хурлаас томилно. 5.3.Баг, хорооны иргэдийн Нийтийн хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. 5.3.1.Баг, хорооноос ирүүлсэн саналыг сум, дүүргийн ЗДТГ-ын Орон нутгийн хөгжлийн сангийн нэгж нэгтгэж тухайн жилд хуваарилагдсан сум,дүүргийн ОНХС-ийн хөрөнгийн хэмжээнд багтаан төсвийн төслийн саналыг бэлтгэнэ. 5.3.2.Баг,хороодоос ирүүлсэн саналуудыг нэгтгэж, сум, дүүргийн ОНХС-аас хөрөнгө оруулах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг гаргана. 5.3.3.Энэ жагсаалтын эрэмбийн дагуу хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл тодорхойлох маягт 3-ыг бэлтгэнэ. 5.3.4.ажлын хэсэг нь баг, хорооны нийтийн хурлын тогтоолоор баталгаажсан сум, дүүргийн ОРХС-ийн нэгдсэн жагсаалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал нэг бүрийг хэлэлцэж, зөвлөмж дүгнэлт гаргана.Төслийн саналыг хэлэлцэхдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. -ОНХС-ийн хөрөнгийг зарцуулахад хориглох зүйлсийн жагсаалтад ороогүй байх. -Төслийн төсвийн тооцоо үнэн зөв бодитой эсэх -Тухайн төслийн санхүүжилт хөрөнгийн өөр эх үүсвэртэй давхацсан эсэх -Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг харгалзах. 5.3.5.Сум, дүүргийн ОНХС-ийн нэгж ажлын хэсгийн өгсөн зөвлөмжийн дагуу сум, дүүргийн ОНХС-ийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг бэлтгэж сум, дүүргийн ЗДТГ-т хүлээлгэж өгнө. 5.3.6.Сум, дүүргийн Засаг дарга нь ОНХС-ийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг тухайн жилийн төсөлд тусган сум, дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлнэ. 5.4.Сум, дүүргийн ИТХ нь сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална. /63,4/ 5.4.1.Хуулинд заасан хориглох заалтуудаас бусад энэхүү журамд заасан дэмжигдэх чиглэлийн нэгдсэн жагсаалтанд орсон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. 5.4.2.Баг хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдээгүй болон нэгдсэн жагсмаалтад тусгагдаагүй хөтөлбөр, төсөл арга хэмжээг батлахгүй. Зургаа.Орон нутгийн хөгжлийн сангаар 1хэрэгжүүлэх чиг үүрэг 6..Сум өөрийн Орон нутгийн сангаар дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ. 6.1.1.Сумын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог зайлуулалтыг хийх,/ 58.4.3/ 6.1.1.1.Нийтийн халуун усны газар барих, сэргээн засварлах, тохижуулах. 6.1.1.2.Нийтийн худалдаа үйлчилгээний зах, талбайг барих, засварлах. тохижуулах. 6.1.1.3.НАҮ-ний төв барих, засварлах, тохижуулах. 6.1.1.4.Ундны усан хангамж сайжруулах, худаг гаргах, барих, засварлах, тохижуулах. 6.1.1.5.Цэвэр, бохир усны шугам сүлжээ байгуулах, засварлах. 6.1.1.6.Цэвэрлэх байгууламжийг байгуулах, засварлах 6.1.1.7.Ундны усыг цэвэршүүлэх, шүүх тоног төхөөрөмжөөр хангах, ус зөөврийн машин нийлүүлэх. 6.1.1.8..Нийтийн ариун цэврийн цаг барих, засварлах, тохижуулах. 6.1.1.9.Хогийн төвлөрсөн цэг байгуулах. 6.1.1.10.Хог тээврийн авто тээврийн хэрэгсэл нийлүүлэх. 6.1.1.11.Гудамж талбайн гэрэлтүүлэг хийх. 6.1.1.12.Нийтийн номын санг тохижуулах, засварлах 6.1.1.13.Цагдаагийн пост барих, засварлах, тохижуулах. 6.1.1.14.Цахилгааны шугам, дэд өртөөний зсвар, өргөтгөл 6.1.1.15.Бусад нийтийн эзэмшлийн дэд бүтцийг сайжруулах /нээлттэй чиглэл/ 6.1.2.Сумын нутаг дэвсгэрийн байгал орчныг хамгааоах /58.4.6/ 6.1.2.1.Рашаан, булгийн эх хамгаалах 6.1.2.2.Үер усны далан барих, засварлах 6.1.2.3.Усны шуудуу татах, засах 6.1.2.4.БО-ыг нөхөн сэргээх 6.1.2.5.Хөв цөөрөм байгуулах. 6.1.2.6.Байгаль орчны боловсрол олгох. 6.1.3.Сумын доторх нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, арчилгааг хийх, зохион байгуулах. /58,4,,7/ 6.1.4.Сумын тохижилт, мод, ургамал цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах арчлах./58,4,8/ 6.1.4.1.Явган хүний зм тавих 6.1.4.2.Цэцэрлэгт хүрээлэн байгуулах. 6.1.4.3.Иргэнд чөлөөт цаг өнгөрүүлэх тоглоомын талбай байгуулах. 6.1.4.4.Ахмадын төв байгуулах, засварлах, тохижуулах 6.1.4.5.Ногоон байгуулмж байгуулах, мод бут, сөөг тарих хамгалах 6.1.4.6.Айл өрх, гудамж талбайн хаягжуулалт хийх 6.1.4.7.Зүлэг мод бут, сөөг услах зориулалтын машин дүүрэг 6.1.4.8.Замын эвдэрсэн хэсгийг засах /хэсэгчилсэн засвар/ 6.1.4.9.Замын ус зайлуулах шуудуу засварлах 6.1.4.10.Замын даланг сэргээн засварлах 6.1.4.11.Голын гарам барих 6.1.4.12.Бага хэмжээний бетонон болон модон гүүр барих, засварлах 6.1.5.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээрийн менежмент хийх. Сум, орон нутагт оНХС-аар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд суманд хуваарилагдсан санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг бэлчээрийн МАА, сумын бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд зарцуулна.БМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг 70 хувийг малчид, малчдын бүлэг, хоршоодын хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд 30 хувийг нийтийг хамарсан БМ-ийн үйл ажиллагаанд зарцуулна. БМ-ийн төлөвлөгөөг сумын бэлчээр, МАА-н салбар хариуцсан мэргэжилтнүүд бэлчээрийн төлөв байдал, малчдын санал тухайн орон нутгийн онцлогт тулгуурланэ боловсруулж ИТХ батална. Энэхүү төлөвлөгөө нь жил бүр шинэчлэгдэж байна. Сумын БМ-ийн хэрэгжих дараах үйл ажиллагаануудыг багтаана. 6.1.5.1.Бэлчээрийн усан хангамж, гар худаг шинээр гаргах, засах, эргүүлэгтэй худаг /КШК/ шинээр гаргах, засах, тоног төхөөрөмж авах. 6.1.5.2.Бэлчээрийн ургамал, хадлан: Бэлчээр хаших, бэлчээр хамгаалах, хужир мараа хаших, хадлангийн талбай хаших, хадлан олон наст ургамлаар сэргээх, зам, даваа засах, бутлаг ургамал тарих, хортон мэрэгч, шавьж устгах, түймрээс хамгаалах зурвас татах, хадлангийн тоног төхөөрөмж авах. 6.1.5.3.Малын эрүүл мэнд, үржил: Угаалга, тарилгын хашаа барих, угаалгын ванн барих, сайн үүлдрийн хээлтүүлэгч, хээлтэгч авах, зохиомол хээлтүүлэг хийх, ариутгал, халваргүйжүүлэлт, тоног төхөөрөмж. 6.1.5.4.Тэжээл үйлдвэрлэл: Гар тэжээл хийх, хадлан хадах, өвс бэлтгэх, тэжээлийн ургамал тарих, хаших,усжуулах, малын тэжээлийн жижиг үйлдвэрлэлийг дэмжих, тоног төхөөрөмж. 6.1.5.5.Өвс тэжээлийн агуулах барих, засах 6.1.6.Хуульдбусад чиг үүргийг хэрэгжүүлэх./58.4.9/ Долоо.Сангийн хөрөнгө зарцуулалт: 7.1.Сангийн хөрөнгөөр сум, орон нутагт бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” журмын дагуу зохион байгуулна. 7.2.Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих хөтөлбөр, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна. 7.3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний худалдан авах ажиллагааг олон нийтийн хяналттай, ил тод, шударга зарчмаар зохион байгуулна.үүнд үнэлгээний хороо байгуулх, тендерийн баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх, гэрээ байгуулах, гэрээ хэрэгжүүлэх зэрэг үе шат бүрт сум, орон нутгийн иргэд иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах ба орон нутагт олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар сонгон шалгаруулалт хийхийг түлхүү дэмжинэ. 7.4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын бэлчээрийн нөхцөл байдлыг сайжруулах, булаг шанд,ундны усны эх, худаг гаргах хамгаалахбэлчээр хаших зэрэг холбогдох нарийн мэргэшил шаардахгүй энгийн ажлын гүйцэтгэлийг тухайн орон нутгийн иргэдээр олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулж хэрэгжүүлнэ. Найм.Орон нутгийн хөгжлийн сангийн тайлан,хяналт, шинжилгээ ба үнэлгээ 8.1.Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт шинжилгээ ба үнэлгээний зорилго нь сангийн үйл ажиллагааг бүх түвшинд зорилгынхоо дагуу хэрэгжиж, тавьсан зорилгодоо хүрч шаардлагатай мэдээ мэдээллээр ханган зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, сангийн хэрэгжилтээс гарч байгаа өөрчлөлтүүдийг харуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр иргэд болон бусад оролцогчдод үзүүлсэн нөлөөллийг үнэлэхэд оршино. 8.2.Сум, дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас оруулж байгаа хөрөнгө оруулалт хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд гүйцэтгэлийн, санхүүгийн хяналт шалгалтыг орон нутгийн ЗДТГ-аас зохион байгуулах, энэхүү хуулиар орон нутагт байгуулагдах хяналт шалгалтын дотоод аудитын албаар дамжуулн хэрэгжүүлнэ./69,2 заалт/ 8.3.Сум, дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хяналтад орон нутгийн иргэдийн оролцоог хангах, сум, дүүргийн иргэдэд сангийн санхүүжилтээр явагдах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээг хийх арга зүйд сургах, идэвхжүүлэх, чадавхийг бэхжүүлэх ажлыг шат дараалалтай явуулна. 8.4.Сум, дүүрэгт орон нутгийн иргэдийг чадавхжуулснаар сангийн санхүүжилтээр хийгдэх хөтөлбөр, төсмөл, арга хэмжээнд иргэдийн болон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын хөндлөнгийн хяналтыг бий болгох, үйл ажиллагааг тогтмолжуулах, орон нутагт ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж ажиллана. 8.5.Сумын ИТХ-ын дэргэдэх Хяналтын хороо нь сайн дурын идэвхтэн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үр дүнд хяналт тавьж, үнэлгээ хийнэ. 8.6.Аймгийн түвшинд харъяа сумдын орон нутгийн хөгжлимн сангийн хэрэгжилтийг санхүүгийн болон бусад хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтээр мэдээллийн сан байгуулах, мэдээллийн санг холбогдох мэдээллээр тогтмол баяжуулж байх, улсын нэгдсэн мэдээллийн санд аймгийн мэдээг оруулж, гарсан үр нөлөөг тооцож нэгтнэ. /20,1/ 8.7.Сум, дүүрэгт орон нутгийн ХС-ийн санхүүжилтээр хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээг орон нутгийн дотоод аудитын болон иргэдийн хөндлөнгийн тайлан, дүгнэлтээр үнэлж дүгнэнэ. ОН-ийн иргэдийн хөндлөнгийн хяналтын тайланг дотоод аудитын тайлангийн хамт ЗДТГ, ИТХ-д мэдүүлж, холбогдох шийдвэр, залруулга, арга хэмжээг ИТХ-аар гаргуулна. Түүнчлэн хөндлөнгийн хяналтын тайланг дараагийн багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлж үнэлгээ өгнө. 8.8.Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хөгжлийн сангийн нэгж, ажлын хэсэг харъяа сумдаас орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн талаар тайлан мэдээг жилд 2 удаа хүлээж авна.нэгдүгээрт сангийн явцын тайлан,2-рт сангийн хэрэгжилтийн үр дүнгийн жилийн эцсийн тайланг тус тус хүлээж авч дүн шинжилгээ хийж ажлын хэсгээс гарсан зөвлөмжийн хамт аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-д танилцуулж, хэлэлцүүлнэ. 8.9.Аймгийн төсвийн ерөнхий захирагч аймгийн тухайн жилийн санхүүгийн гүйцэтгэл, орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, гарсан үр дүн, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн хамт Монгол улсын Засгийн газарт тайлагнана. Ес.Үүрэг, хариуцлагын тогтолцоо 9.1.Төсвийн тухай хуулийн 11-р бүлгийн 70-р зүйлд заасны дагуу сум, дүүргийн хариуцлагатай албан тушаалтан, төсвийн захирагч болон албаны этгээдэд ноогдох хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлж, хохирлыг барагдуулна. 1.Иргэдээс санал авахдаа зөвхөн бичгээр бус аман, ярилцлага хэлбэрээр авах боломжийг оруулах, Гантөмөр гарын авлага бэлтгэх. 2.Эхний жагсаалт бэлтгэхдээ бэлчээрийн асуудлын жгсаалтыг тусад нь бэлтгэнэ гэж оруулах харин яаж хаана оруулах вэ? 30-аас доошүй хувийг сумын бэлчээрийн эрсдэл 70 х 30 3.Аймгийн ажлын чиг үүргийг тодруулах 4.Худалдан авах ажиллагааны талаар оруулах 5.Хяналтын зөвлөл болон сайн дурын ажилтнуудыг хэрхэн холбож өгөх вэ?. 6.Үнэлгээний маягт боловсруулах. 7.Санал өдөр улс даяар тогтсон нэг өдөр байна, Өдөр заах Найм ОНХС-ийн тайлагналт: 8.1.ОНХС нь аймгийн нэгсдэн төсвийн бүрдүүлэлтийн хүрээнд өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана. *Аймгийн ЗДТГ-ын ХБХ сумдаас ирүүлсэн саналыг нэгтгэн ажлын хэсгээр оруулан аймгийн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, Аймгийн ИТХ-д танилцуулж батлуулна. *Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх орон нутгийн хөгжлийн сангийн нэгж, ажлын хэсэг сумын хөгжлийн Сангийн үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээний загвар шалгуур үзүүлэлт, холбогдох шалгаваруудыг боловсруулж аймгийн ИТХ-аар баталгаажуулж, сум орон нутагт хүргүүлнэ. *Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хөгжлийн сангийн нэгж, ажлын хэсэг харъяа сумдаас ОНХС-ийн хэрэгжилтийн талаар тайлан мэдээг жилд 2 удаа хүлээж авна.1-рт сангийн явцын тайлан, 2-рт сангийн хэрэгжилтийн үр дүнгийн жилийн эцсийн тайланг тус тус хүлээж авч дүн шинжилгээ хийж ажлын хэсгээс гарсан зөвлөмжийн хамт аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ-д танилцуулж хэлэлцүүлнэ.