Журам

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 сарын 19 ны өдрийн 09 тоот тогтоолын хавсралт СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЗОЛБИН НОХОЙ УСТГАХ, ЭЗЭНТЭЙ НОХОЙ УЯАТАЙ БОЛГОХОД МӨРДӨХ ЖУРАМ. Сумын нутаг дэвсгэрт эзэнгүй золбин нохой олширч айл амьтны мал барих, хүн хазах ,эзэнтэй нохойг уях ,байгалийн голомтод халдварт өвчин галзуу, боом,эргүү,бэтэг зэрэг халдварт болон паразиттах, өвчин мэр сэр гарч, иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг үндэслэн золбин нохой устгах,эзэнтэй нохой уяатай болгоход энэхүү журмыг мөрдөнө. 1 .Эзэнтэй ноходыг бүртгэлд авч ,улирал бүр мал эмнэлгийн нэгжийн эмч нараар туулгуулж ,гарсан ялгадасыг зориулалтын нүхэнд хийж устган ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг удирдан зохион байгуулж , багийн Засаг дарга,баг хариуцсан малын эмч нар хариуцан ажиллана. 2.Эзэнтэй нохойг орой 23 цагт уяаг тавьж,өглөөний 7 цагт уяж байх талаар багийн Засаг дарга, хүн малын эмч, өрх бүрт заавар зөвлөмж өгч ажиллана. 3. Нохой устгах ажлыг зохион байгуулахад цагдаагийн байгууллага хөдөлмөрийн аюулгүйн зааврыг тухай бүрд нь өгч ажиллана. 4.Алагдсан нохойг булах буюу шатаах аргаар гүйцэтгэж мал эмнэлгийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн байна. 5.Эзэнтэй нохойд гэрчилгээ олгох,пайзлах, туулгах ажлыг хувийн мал эмнэлгийн нэгжүүд зохион байгуулж,бүртгэлийн цуваа гарган эзэнээр нь гарын үсгийн баталгаа гаргуулж холбогдох баримт бичгийг бүрдүүлж санхүүгийн баримт бүрдүүлсэний дараа гарах зардлыг орон нутаг хөгжүүлэх сангийн батлагдсан зардлаас гаргана. 6.Золбин нохой устгах ажлыг сумын Засаг даргын захиамжаар 2014 оны 11-12 сарын хооронд 1 удаа зохион байгуулж алагдсан нохойг нэг бүрчлэн бүртгэж гарах бүх зардлыг орон нутаг хөгжүүлэх сангийн батлагдсан зардлаас гаргана. 7.Золбин ноходыг өөрөө сайн дураар буюу нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж,10 –аас дээш нохой устгасан иргэнд, нэг нохой дутамд 5000 төгрөгний урамшуулал олгоно.Нохой устгасан тохиолдолд дараах баримт бичиг бүрдүүлж урамшууллаа авна. -Нохой алсан хүний өргөдөл -Багийн засаг даргын тодорхойлолт / тоо заасан/ -Баримтанд зураг хавсаргах / баталгаатай үнэн зөв/ 8.МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлийн 1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодыг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,эсвэл 1-ээс 3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 9.МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлийн 2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон,бусад хүнд хор уршиг учирсан бол 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баримчлах,эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ Иймд иргэд өдрийн цагаар нохойгоо байнга уяатай байлгах / 10.МЭҮТасаг,нохой устгасан, бүртгэсэн, пайзжуулсан,гэрчилгээ олгосон,туулгасан мэдээ тайланг мал эмнэлгийн нэгжүүдээс гаргуулж хагас бүтэн жилээр ЗД-ийн зөвлөл, Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулна.