сайн малчин шалгаруулах журам

Түнэл сумын Засаг даргын 2014 оны 01 сарын А/04 дүгээр захирамжийн хавсралт Аймаг сумын сайн малчин шалгаруулах журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.Бэлчээрийн мал аж ахуйн уламжилт арга ажиллагааг боловсронгуй болгох,малын ашиг шимийн гарц ,чанарыг нэмэгдүүлэх,бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулахад энэхүү журмын зорилго оршино. 2.Энэхүү журмын шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан нэг малчныг “ Аймгийн сайн малчин”-аар, 3 малчныг “Сумын сайн малчин”-аар жил бүр сар шинийн баяр тохиолдуулан шалгаруулна. 3.”Аймгийн сайн малчин” цол шагнал олгох асуудлыг ЗДТГ-ын МЭҮТасаг хариуцан материалыг аймгийн ХХААЖДҮГазарт хүргүүлж ,ХХААЖДҮГ-ын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын зөвлөл хэлэлцэж шийдвэрлэнэ. Хоёр.Шагналд тодорхойлох үндэслэл: 4.”Аймаг сайн малчин”-аар тодорхойлогдож байгаа малчин дараах шаардлагыг хангасан байна: 4.1 Мал сүргээ даатгалд хамруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар хураамжийг тогтмол төлсөн байх: 4.2 .Малгүй өрхийг малжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зэргээр шинээр ажлын байр бий болгон өрхийн орлогыг нэмэгдүүлж ,хөдөөгийн ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх. 4.3.Мал сүргээ эрүүлжүүлэх, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх,арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх. 4.4.Мал бүр нь хувийн дугаарр эсхүл тамгатай үржилд ашиглаж байгаа,малын анги, ашиг шимийн гарц ,чанар нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байх. 4.5 .Үржлийн албаны, цөм сүргийн үржлийн төв болон хэрэглэгчийн захиалгаар үржлийн мал бойжуулж худалдсан байх. 4.6. Өөрийн мал маллагааны арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачлага гарган ажиллаж 2-оос доошгүй шавь малчинтай болсон байх. 4.7.Малчин өрхийн хүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж шимэтгэлийг тогтмол төлсөн байх. 5.1.Бодод шилжүүлсэнээр 100 доошгүй толгой малтай, сүүлийн 2 жил дараалан хорогдол гаргаагүй баих. 5.2.Хээлтэгч малаа жил бүр тогтвортой өсгөж ,түүний нийт сүрэгт эзлэх хувийн жин бог малд 50,бод малд 38 –аас доошгүй хувьд хүрсэн байх. 5.3.Оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан төлийн тоо,тухайн жилийн аймгийн дунджаас илүү,сүүлийн 2 жил дараалан өссөн байхаас гадна хээлтэгч тутмаас төл бойжуулсан байх. 5.4.Мал үржүүлгийн ажилд орчин үеийн дэвшилтэд арга технологийг хэрэглэж ,жил бүр үйлдвэрлэсэн махны хэмжээ нь хонин толгойд шилжүүлсэн оны эхний нэг мал тутамаар тооцоход нэмэгдсэн байх. 5.5.нэг малаас ашигласан ашиг шитийн гарц нь тухайн үүлдэр омгийн ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр ,үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч нь орон нутгийн мал үржлийн нэгж, албаар баталгаажсан байх. 5.6.Нийт сүрэгт эзлэх ямааны тоо 25 хувиас илүүгүй байх. 5.7.Хонин толгойд шилжүүлсэнээр 1 малд 30 кг өвстэй тэнцэхүйц хадлан,гар тэжээл ,өвсөн дарш, хүчит тэжээлийг бэлтгэж жил бүр нөөцөлсөн байх. 5.8.Тухайн нутагт үе залгамжлан мал маллаж байгаа, бэлчээр нутгийн маргаангүй ,нутаг дэвсгэрдэх булаг шандын эхийг хашиж хамгаалсан, бэлчээр талхагдлаас хамгаалах арга хэмжээ авсан байх. 5.9.Малаа үржилд худалдах, аж ахуйн хэрэгцээнд борлуулах, ажлын байр шинээр бий болгох зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байх. 5.10.Өөрийн өмчлөл,эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаатай, худаг, уст цэгтэй түүнийгээ засаж тохижуулсан байх. Гурав.Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим 6.Сумын сайн малчин болсноос хойш 2-оос доошгүй жил тогтвортой амжилт гаргаж ,энэхүү журмын шаардлага,шалгуурийг хангасан малчныг “ Аймгийн сайн малчин” цол шагнал олгуулахаар тодорхойлно. Сумын” Сайн малчин”-аар тодорхойлогдох малчин дор дурдсан шалгуур үзүүлэлт хангасан байна. 1 .”Сумын сайн малчин”,” Тэргүүний баг” хамт олон, цол шагнал олгох асуудлыг МЭҮТ-ийн саналыг үндэслэн Засаг даргын зөвлөл хэлэлцэж шийдвэрлэн, сумын иргэдийн тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна. 2. Бодод шилжүүлсэнээр 100 доошгүй толгой малтай, сүүлийн 2 жил дараалан хорогдол гаргаагүй, малаа өсгөсөн баих. 3. Мал сүргээ эрүүлжүүлэх, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх,арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх 4.Хээлтэгч малаа жил бүр тогтвортой өсгөж ,түүний нийт сүрэгт хувийн жин бог малд 50,бод малд 38 –аас доошгүй хувьд хүрсэн байх 5.Нийт сүрэгт эзлэх ямааны тоо 25 хувиас илүүгүй байх 6. Хонин толгойд шилжүүлсэнээр 1 малд 30 кг өвстэй тэнцэхүйц хадлан,гар тэжээл ,өвсөн дарш, хүчит тэжээлийг бэлтгэж жил бүр нөөцлөн өвөлжөө хаваржаандаа 100% татаж буулгасан байх. 7. Өөрийн өмчлөл,эзэмшлийн өвөлжөө, хаваржааны ,хашаа, худаг, уст цэгтэй түүнийгээ засаж тохижуулсан байх. 8.Хашаа хорооныхоо хөрзөн дүмбийг ховхолж, өвөлжилт ,хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж,хашаа хороогоо дулаалж тохижуулсан байх. 9. Оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан төлийн тоо,70%-иас дээш байх. 10.Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог хэвийн хэмжээнд байлгах. 11. Тухайн нутагт үе залгамжлан мал маллаж байгаа, бэлчээр нутгийн маргаангүй ,нутаг дэвсгэрдэх булаг шандын эхийг хашиж хамгаалсан, бэлчээр далхагдлаас хамгаалах арга хэмжээ авсан байх. 12.Зун намрын улиралд отор нүүдэл хийж ,мал сүргээ дундаас дээш бүрэн тарга хүч авахуулж бэлчээр чөлөөлсөн байх. 2. 2-оос доошгүй жил малаа тогтвортой өсгөсөн амжилт гаргаж ,энэхүү журмын шаардлага,шалгуурийг хангасан малчныг “ сумын сайн малчин” цол шагнал олгуулахаар тодорхойлно Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч фермерүүдэд тавих шалгуур үзүүлэлт 1.Өндөр ашиг шимийн чиглэлээр дагнан төрөлжсөн нэг үүлдрийн мал,амьтныг сонгон үржүүлж гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ньжил дараалан өссөн хорогдол гаргаагүй байх. 2.Тухайн мал амьтны арчилгаа маллагааны технологи, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр тоног төхөөрөмжтэй байх. Тодорхой аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлдэг байх. 3.Үржилд ашиглаж байгаа мал, амьтан бүр удам угшил,гарваль, ашиг шимийн бүртгэлтэй байх. 4.Тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжтэй ,өөрийн хэрэгцээт тэжээлийн 20-иос доошгүй хувииг бэлтгэдэг байх 5.Саалийн чиглэлийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 5,аж ахуйн нэгж 15-аас доошгүй стандартын нэг болон түүнээс дээш ангийн шаардлага хангасан үнээтэй ,зохиомол аргаар хээлтүүлэг хийдэг,нэг үнээнээс жилд дундажаар 3500 доошгүй литр сүү саасан, сүүний үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх. 2.1.Гахайн аж ахуй эрхэлж байгаа иргэн 5,аж ахуйн нэгж 10 доошгүй үндсэн мэгжтэй, мэгж бүрээс торой бойжуулж ,эхний жил 1 тонн мах үйлдвэрлэж ,үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх 3.Шувуу үржүүлж байгаа өрх,аж ахуйн нэгж нь оны эхэнд 50-аас доошгүй өндөглөгчтэй, нэг өндөглөгчөөс жилд 25 доошгүй өндөг үйлдвэрлэсэн байх. 4.Тодорхойлолт бүрдүүлэх,шалгаруулах зарчим 4.1.Энэхүү журмын шаардлага шалгуурийг хангасан фермерийг” Сумын тэргүүний фермер “ цол шагнал олгуулахаар тодорхойлно. 4.2.Энэхүү журмын шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан ,фермер аж ахуйн нэгжийн материалыг баг хорооны иргэд нийтийн хурлаар хэлэлцэн1 хүртэл эрчимжсэн аж ахуй иргэнийг шалгаруулан тодорхойлж ,сумын Засаг даргад хүргүүлнэ 4.3.Тодорхойлолт,бусад баталгаажсан бичиг баримтыг сумын Засаг даргын тамгын газрын МЭҮТ хянан үзэж,Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж ,сумын иргэдийн Төлөөлөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралдаанаар оруулна. Аймгийн сайн малчин шалгаруулах үзүүлэлтийг 1-р хавсралт хүснэгтээр ,Сумын сайн малчин шалгаруулахыг 2-р хавсралт хүснэгтээр,тэргүүний баг хамт олныг 3-р хавсралт хүснэгтээр ,эрчимжсэн мал аж эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг 4-р хавсралт хүснэгтээр тус дүгнэнэ. _________ООО____________ Сумын тэргүүний фермер-ээр тодорхойлж байгаа сумын гахай шувууны аж ахуй эрхлэгч ажиллагааны ажлын үзүүлэлт үзүүлэлт 0н ... сар ....сар онууд он 0н