Ажил үүргийн хуваарь

                                                                                      БАТЛАВ

ЗДТГ-ЫН ДАРГА                Ц.ЧИМЭДМАА

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

           2015-02-15                                                                                                                Булаг

Албан тушаал

Албан  тушаалын ангилал

Овог нэр

Үндсэн чиг үүрэг

1

ЗДТГ-ын дарга

ТЗ-7

Ц.Чимэдмаа

·         Сумын ЗДТГ-аас ерөнхий менежерийн эрх үүргийг хууль тогтоомжид зааснаар хэрэгжүүлэх

·         байгууллага, ААН, иргэдэд хууль тогтоомж, төрийн болон наториатын үйлчилгээ үзүүлэх

·         Цэргийн алба, онцгой байдлын шугамаар авч хэрэг                      жүүлэх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцож мэдээлэх, хяналт тавих

·         Төрийн захиргааны албан хаагч, БЗДарга нарын ажлыг удирдан зохион байгуулах, үр дүнгийн гэрээ байгуулж, үр дүнг тооцох,  хэрэгжилтэнд  хяналт тавих

·         Тамгын газрын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, аппараттай ажиллах, дотоод ажлын зохион байгуулалтын ажлыг удирдан явуулах

·         Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тогтоол, захирамж, албан даалгаварын хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг тооцох

2

ДАЭЗССурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

ТЗ-3

 

·         Төрийн захиргааны албан хаагч, БЗДарга нарын ажлыг зохион байгуулах, үр дүнгийн гэрээ байгуулжхэрэгжилтэнд  хяналт тавих

·         Тамгын газрын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, аппараттай ажиллах, дотоод ажлыг зохион байгуулах

·         Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тогтоол шийдвэр, захирамж, албан даалгаварыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, удирдлагад танилцуулах

·         Иргэдийн дунд эрх зүйн сургалт сурталчилгааг зохион явуулах

·         Эрх зүйн хөтчийн үйл ажиллагааг  удирдан зохион байгуулах

2

 

ТЗ-5

Д.Ганхүү

·         Төсөв, санхүү, төрийн сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид зааснаар зохион байгуулах

·         Төсөв захирагч болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төрийн сангийн төлбөр тооцоог шуурхай хүргэх

·         Төсвийн хэрэгжилт, тайлагналт, хяналтыг зохион байгуулах, мэдээлэх

·         Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, цагалбарын дагуу санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланг  хянах, нэгтгэх, мэдээлэх ажлыг өөрийн сум орон нутагтаа гардан зохион байгуулахаас гадна аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогч нарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах

·         Сумын төсвийн орлого зарлагын  төлөвлөгөөний төслийг нэгтгэн боловсруулж, хуулийн хугацаанд аймагт хүргүүлэх, сумын ИТХ-аар батлуулах, төсвийн хуваарь хийж батлуулах

·         Орон нутгийн байгууллагуудын төсвийн санхүүжилтийн эрхийг батлагдсан төсвийн дагуу баталгаажуулан төсвийн багцыг хуваарилах

·         Төрийн сангийн төлбөр тооцооны болон зарцуулалтын эрхийн баталгааны журмыг чанд мөрдөх, төсөвт байгууллагуудын төлбөр тооцоог анхан шатны баримттай тулгаж баталгаажуулах

·         Орон нутгийн татварын орлогын бүртгэлийг хөтөлж үнэн зөв мэдээлэх

·         Төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр нэгтгэн хуулийн хугацаанд аймгийн төрийн санд хүргэх

·         Улсын болон орон нутгийн төсөвт байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын улирал, хагас жил, бүтэн жилийн тайланг хянаж нэгтгэн, сумын нэгтгэсэн тайлан гаргаж аймгийн төрийн сан, аудитын газар хянуулж дүгнэлт гаргуулах

·         Төсвийн ил тод байдлыг хангах, олон нийтэд мэдээлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулах

·         Суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тайланг улирал бүр авч программын нэгтгэл нэгтгүүлэх

3

Нягтлан бодогч

ТҮ-8-2

С.Мөнх-Аюуш

·         ЗДТГазар, БЗДарга, ИТХурал, Хүн эмнэлэгийн  албан хаагчидын цалин бодох

·         НДШ, татварын тайланг санхүүгийн accolous програмаар бодон бүртгэл хөтлөх

·         Сар бүр төсвийн гүйцэтгэлийн мэдээ явуулах

·         Төсвийн гүйцэтгэлийн зарлагын холбогдох зардлуудыг тооцоо бодон холбогдох байгууллагад  шилжүүлэх

·         Сар бүр санхүүгийн анхан шатны баримтуудыг үдэх

·         Улиралаар санхүүгийн тайлан гаргаж  төрийн санд тушаах

·         Байгаль хамгаалах сан, сум хөгжүүлэх сан,  Орон нутаг хөгжлийн сангуудын зардлуудыг холбогдох байгууллагад шилжүүлэх

·         Улиралаар тайлан балансыг гаргаж өгөх

·         Төсвийн төлөвлөгөө боловсруулж ИТХ-аар оруулж батлуулах

·         Хүн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, 12-н жилийн ахлах сургууль, Нийгмийн халамжийн сан, Нийгмийн даатгал болон бусад байгууллагын гүйлгээг freebalance программд шивж гүйлгээг гүйцэтгэх

 

Нягтлан бодогч

ТҮ-8-5

Ц.Даваацэрэн

·         ЕБСургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн албан хаагчидын цалин бодох

·         НДШ, татварын тайланг санхүүгийн accolous програмаар бодон бүртгэл хөтлөх

·         Сар бүр төсвийн гүйцэтгэлийн мэдээ явуулах

·         Төсвийн гүйцэтгэлийн зарлагын холбогдох зардлуудыг тооцоо бодон холбогдох байгууллагад  шилжүүлэх

·         Сар бүр санхүүгийн анхан шатны баримтуудыг үдэх

·         Улиралаар санхүүгийн тайлан гаргаж  төрийн санд тушаах

·         Улиралаар тайлан балансыг гаргаж өгөх

·         Төсвийн төлөвлөгөө боловсруулж ИТХ-аар оруулж батлуулах

4

Нярав

ТҮ-4-2

Ц.Баасанхүү

·         Байгууллагын эд хөрөнгийн бүртгэл, мөнгөн касс бараа материалын тайланг сар бүр бүртгэн хөтлөх

·         Санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх

·         Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган ажиллах

5

ААБХЭрхлэгч

ТҮ-5

Д.Цэндсүрэн

·         Удирдлагаас өгсөн баримт бичгийг хугацаанд нь стандартын дагуу шивж олшруулах

·         Дээд газраас ирсэн албан бичгийг  удирдлагад танилцуулж, хариутай бичгийг хугацаанд нь явуулах

·         Архивын баримтыг зааврын дагуу эмхлэн цэгцэлж нөхөн бүрдүүлэлтийг хугацаанд нь хийх

·         Улирал бүр хэвлэл захиалга явуулж 7 хоногт 1 удаа захиалагчдад хүргэх

6

МЭҮТасгийн дарга,

МАХЦЧХУБайцаагч

ТЗ-6

Б.Минжүүрсүрэн

·         Мал эмнэлэг хүнсний чиглэлээр гарсан төр, засгийн бодлого,хууль тогтоомж,эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам,стандарт, норм, нормативийг сурталчилах хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангаж малэмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт ойртуулах

·         Өөрийн орны зах зээл нийгмийн амьдралын онцлог шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах, хувийн мал эмнэлгийн анхан шатны нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангаж хамтран ажиллах, мал сүргийг бүртгэлжүүлэх халдварт, паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулж, шийдвэрлэх шаардлагатай мэдээллээр сум,аймаг,улсын холбогдох албадыг хангах

7

БГТЖДҮйлдвэр, Хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн

 

ТЗ-4

 

Ш.Нэмэхбаяр

·         Бэлчээр ашиглалт хамгаалалт, усжуулалт, газар тариалан, ЖДҮйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоо, чиглэлээр гарсан хууль тогтоомж стандартын хэрэгжилтийг хангуулах

·         Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчилах, биелэлтэнд хяналт тавих

·         Сумын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, орон нутгийн иргэд, малчид, бизнес эрхлэгчид, засаг захиргааны байгууллагыг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулж, үйлдвэрлэл үйлчилгээний тогтвортой хөгжлийг хангуулахад оршино.      

 

МААҮБүртгэл хариуцсан мэргэжилтэн

ТЗ-6

А.Ганзориг

·         МАА-н чиглэлээр гарсан төр засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм нормативыг сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах ажлыг мэргэжил арга зүйгээр хангах

·         Сумын төвшинд малын удмын санг хамгаалан сайжруулах, мал сүргийг гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэвийн явуулах төлөвлөлтийг боловсруулж, биелэлтэнд нь хяналт тавих

·         Сумын нийт мал сүргийг мэдээллийн санд бүртгэлжүүлж, гарал үүслийг тодорхойлох шилжилт хөдөлгөөнийг хянах, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн нэгж, мал бүхий иргэд, малчид хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэлийн явц, үр дүнг хянан шалгаж, тогтвортой хөгжлийг хангах

9

Нийгмийн ажилтан

ТЗ-3

Д.Навчаа

·         Хувь хүнд нийгмийн ажлыг зохион байгуулах

·         Хамт олны бүлэг болон гэр бүлд  нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх

·         Олон нийт болон орон нутгийн хөгжилтэй холбогдсон нийгмийн ажлыг зохион байгуулах

·         Сумын өрх, иргэдийг чадавхижуулах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулалтад оруулж идэвхижүүлэн, аливаа үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, тэдний оролцоотой хэрэгжүүлэх

·         Нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдах өрх, иргэдийг тодорхойлж шийдвэрлэх, төрөл бүрийн төсөл хөтөлбөрт зуучлан хамруулах

·         Хөдөлмөр эрхлэлтийн жижиг зээлд иргэдийг  хамруулах

10

БОХУБайцаагч

ТЗ-6

М.Батсайхан

·         Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг  хангах

·         Нийгэм эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах

·         Өнөө болон ирээдийн үеийнхэний ашиг сонирхлын үүднээс Байгаль орчныг хамгаалах хууль тухай тогтоомжийг хэрэгжүүлэх

·         Тухайн нутаг дэвсгэрт байгаль хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх

·         Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж буй сөрөг үр дагавар, тулгамдсан асуудлыг тодорхойлж, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх

11

Газрын даамал

ТЗ-3

Ё.Оюундалай

·         Төрөөс баримталж буй газрын харилцааны асуудлыг сумын хэмжээнд сурталчлах, хэрэгжүүлэх

·         Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, тайланг эрхлэх

·         ГЗБ-ын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

·         Газрын улсын бүртгэл, мэдээллийн сан эрхлэх

·         Газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах

·         Газрын төлбөрийг хуулийн дагуу ногдуулж, хураах, мэдээ тайлан гаргах

·         Газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах

·         Газрын тухай багц хуулийн сурталчилгаа хийх

·         Геодезийн цэг тэмдэгт, байр зүйн зургийн ашиглалт, хамгаалалтыг хянахад оршино.

12

Жолооч

ТҮ-3

Л.Батбаяр

·         Өөрийн эзэмшсэн автомашиныг албан ажилд ямагт бэлэн байдалд байлгаж, осол зөрчил гаргахгүй ажиллах

·         Эзэмшсэн автомашин бүрт тохирсон улирлын техникийн үйлчилгээг тогтмол хийсэн байх

·         Ажил үйлчилгээний үед осол эндэгдэлгүй ажиллах, зогсоолын ариун цэвэрч байдал, гал усны аюулаас сэргийлэхэд мэргэжлийн талаас шаардагдах бүх зүйлийг биелүүлэх

13

Үйлчлэгч

ТҮ-1

Н.Хандаа

·         ЗДТГ-ын албан хаагч, ажилтнуудын өрөө тасалгаанд өдөрт 1-ээс доошгүй удаа цэвэрлэгээ тогтмол хийх

·         ЗДТГ-ын зочид буудал болон иргэний танхимын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх

14

Сахиул, слесарь

ТҮ-1

Д.Хишигбат

Б.Даваадорж

·         Сумын ЗДТГ-ын өмч хөрөнгө, барилга байгууламжийг харж хамгаалах

·         Сантехникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан  төрийн үйлчилгээг хэвийн явуулах боломж бүрдүүлэх

15

ОНХСан, ХАА хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн ажилтан

Гэрээгээр

Р.Нарантуяа

·         Худалдан авах ажиллагааны  төлөвлөгөө боловсруулах

·         Батлагдсан төлөвлөгөөний дагуу ХАА-г зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэрэгжүүлэх

·         Олон  нийтийн дунд ХАА-ны  талаар сургалт сурталчилгаа явуулах

·         Нэгжийн тухайн жилд хэрэгжүүлсэн ХАА-ны гуйцэтгэгчийг ангилан бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлж хөтлөх

·         Худалдан авах ажиллагаанд иргэд, ТББ-ын оролцоог идэвхижүүлэх

16

Эрх зүйн хөтөч

Гэрээгээр

П.Бямбадалай

·         Төрийн ажлыг иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх

·         Иргэдэд хуулийн анхан шатны зөвлөгөө өгөх

·         Шинээр гарсан хууль тогтоомжууд болон хуулийн шинэчилсэн найруулгыг гарын авлагаар болон сургалтаар иргэдэд хүргэх

·         Иргэний танхимаар дамжуулан иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл хүргэж туслалцаа үзүүлэх

17

ОНБайцаагч

Гэрээгээр

Н.Эрдэнэмандал

·         сумын иргэдийн нийтийн хэв журам сахиулах

·         автотээвэр, тээвэрийн хэрэгслийн хөдөлгөөн  зохицуулах

·         Архидан согтуурахтай тэмцэх

·         Иргэдийг гэмт хэрэг зөрчлөөсурьдчилан сэргийлэх

 

ДОТООД АЖИЛ ЭРХЗҮЙН СУРГАЛТ ХАРИУЦСАН

 МЭРГЭЖИЛТЭН________________Д.НАВЧАА