Танилцуулга

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМ

 

 

Хөвсгөл аймгийн Түнэл сум нь 1952 онд байгуулагдсан, хуучнаар Засагт  хан аймгийн Ахай бэйлийн хошуу.  Зун гол, Навчилтай, Баян-Эрхэт, Алтгана, Бийж, Булаг  гэсэн  6 багийн  нийт  1153 өрхөд 3872  хүн амьдардаг. Сумын хэмжээнд  168467 толгой малтай. Үүнээс  тэмээ 110,   адуу 6089,  үхэр 14758,  хонь 74327, 73183 ямаатай.

2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ, АМЖИЛТААС:

  Түнэл сумын ЗДТГазар 2014 онд:

-  Ил тод байдлыг ханган мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх

-   Иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилтуудыг тавьж түүнийг хэрэгжүүлэхэд гол ажлаа чиглүүлэн ажилласанаар:

 

Ò  Ñóìûí ýäèéí çàñàã íèéãìèéã õºãæ¿¿ëýõ ¿íäñýí ÷èãëýëèéí áèåëýëò  95,2%

Ò  Àéìãèéí ýäèéí çàñàã íèéãìèéã õºãæ¿¿ëýõ ¿íäñýí ÷èãëýëèéí áèåëýëò  82,9%

Ò  Үндэсний хөтөлбөрүүдийн биелэлт  81,8%

Ò  Аймгийн дэд хөтөлбөрийн биелэлт  85%

Ò  Сумын Засаг даргын батламжийн биелэлт  98,9%

Ò  Аймгийн засаг даргын албан даалгаварын биелэлт  90,1%

Ò  Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт  73%

Ò  ЗДТГазрын үйл ажиллагааны хэрэгжилт  95,4%

Ò  Авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёс ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө  99%

Ò  Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлт  95,2%

Ò  Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт  74,8%,

Ò  Байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод байдлын хэрэгжилт  96%

Ò  Хүүхдэд ээлтэй сум хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт   91,36%

Ò  “Том төрөөс ухаалаг төррүү санаачлагыг дэмжих хэрэгжилтийг хангахад бидний манлайлал” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт   96,6%

Ò  Сумын Засаг даргын 2014 оны 01 тоот албан даалгаварын хэрэгжилт   92,3%

Ò  “Шуурхай үйлчилгээ - ёс зүйтэй манлайлал” аймгийн удирдах ажилтны  2 дугаар зөвлөгөөнөөс гарсан уриалгын хэрэгжилт   97,8%

Ò  Эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг   91,78%-иар биелүүлж, 2014 оны ажлаараа аймагтаа 5-р байранд, эрх зүйн ажлаараа 1-р байранд, Хүүхдэд ээлтэй сум хөгжүүлэх ажлаараа 3-р байранд орсон амжилтуудыг үзүүллээ.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ХАА-ны талаар:

Ò  Алтгана багийн төвийн иргэний танхим – 20,000,000

Ò  МАА-н түүхий эд бүтээгдэхүүн төвлөрүүлэх цэг - 19,000,000

Ò  Төв зам засварын ажил - 20,000,000

Ò  Хүүхдийн цэцэрлэгийн материаллаг байдал - 19,697,000

Ò  Сургуулийн хүүхдийн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж - 10,000,000

Ò  4,6-р багт худаг - 32,000,000

Ò  1,2,3,5-р багт хадлангийн зориулалттай трактор - 30,000,000

Ò  5-р багийн Эхчүүдийн амрах байр - 8,000,000

Ò  Телевизийн суваг -10,000,000

Ò  1,2,5,6-р багт булаг хаших - 6,000,000

Ò  Эгийн голын гүүрийн постын байр -6,000,000

Ò  Мал тарилгын хашаа - 4,000,000 /1,2,4,5-р багт/

Ò  Худагт ус цэвэршүүлэгч - 5,000,000

Ò  Дотуур байрын хүүхдийн хатуу зөөлөн эдлэл

Ò  Баяр наадмын талбай засварлах-9,000,000

Ò  Гамшгийн тоног төхөөрөмж - 7,000,000

Ò  Бөхийн өргөө \бэлтгэлийн заал\ - 387,720  /иргэдийнхандиваар/

Ò  худаг засвар - 7,084,719

НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар:

Ò  Сургуулийн гадна сайжруулсан нүхэн жорлон - 59,200,000

Ò  Цэцэрлэгийн гадна сайжруулсан нүхэн жорлон - 32,000,000

Ò  Гадна спортын талбай - 6,000,000

Ò  Газар доорх шугам сүлжээ  - 67,127,165

Ò  Эрэгтэй эмэгтэй дотуур байрын дотор 00 64,615,565 зэрэг хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн.

 

ТҮНЭЛ СУМЫН 2014 ОНД ХИЙСЭН ОНЦЛОХ 12 АЖИЛ

”Иргэдээ сонсъё 1-2” аяныг сумын хэмжээнд амжилттай зохион байгуулсан.

 

2. Газрын харилцааны чиглэлээр тодорхой бодитой ажлуудыг Мөрөн сумтай хил залгаа газруудад хийж газрын маргааныг цэгцэлсэн. Түнэл сумын 3 багийн нутаг Хөхтолгойд 2013-2014 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1800 иргэнд газар олгосон.

 3. Сумын телевизийн “Түнэл суваг”-ийг ажиллуулж эхэлсэн.

4. Түнэл сумын ЗДТГазар Угтах үйлчилгээ, Иргэний танхим, зар сурталчилгааны узель ажиллуулж эхэлснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ хүнд суртал чирэгдэлгүй байх боломж бүрдсэн.

5.Байгаль орчны зөвлөгөөнийг зохион байгуулж уриалга гаргаж ажиллалаа. 

6.Төрийн албан хаагчдын 2-р зөвлөгөөнийг зохион байгуулсан.

 

7.“Утасны жагсаалт, хууль тогтоомжийн эмхтгэл”  1-2 дугаар  дэвтрийг хэвлэн бүх өрхүүддээ хүргүүллээ.

8.Төрийн албан хаагч бүр бүтээлч нэг ажил хийхээр ажлаа төлөвлөн дүгнэлээ. Иргэдээс хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч хэвшсэн.

9.Сумын өвсний фондыг амжилттай бүрдүүллээ. 

10.Түнэл сумын ЗДТГазар зөвлөгөө өгөх, лавлах утас 89887070-ийг ажиллуулж эхэлсэн.

 

11.Төрийн албан хаагчдыг туршлага судлуулах ажлыг түлхүү зохион байгуулсан.

12.Эрүүл мэндийг дэмжигч, байгууллага, баг, иргэн хөдөлгөөн өрнүүлсэн

Түнэл сумын албан байгууллага, багууд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэг хэсэг болсон хадлангийн Нөөц бэлтгэх ажлыг уламжлал болгон хийж хэвшлээ. 

Сумын бренд бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн худалдааны үеэр сумын ахлах сургуулийн сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэн гарлаа.

Сум Хөгжүүлэх Сангаар төсөл хэрэгжүүлж буй залуучуудын бүтээлээс:

Сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, сайн үйлсийн аяныг зохион байгуулан тусламж дэмжлэг шаардлагатай иргэдэд сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний уулзалт, өдөрлөгийг хийж хэвшсэн.

 

 

 

суманд 2014 оны хавар JCI олон улсын байгуулагынхан ирж  Малчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ.

ТАХ-ын 2 дугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

ТҮНЭЛ СУМАНД  2015 ОНД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДААС....

1. Газар шорооны ажил хийх КАТ авах

2. 2-р багийн иргэний танхимыг шинээр барих

3. Эрэгтэй хүүхдийн дотуур байрны хатуу зөөлөн эдлэл

4. Цэцэрлэгийн хүүхдийн зөөлөн эдлэл

5. 6-р  багийн иргэний мэдээллийн танхим байгуулах

2015 ОНы зорилт:

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЭХ, ИРГЭДЭД МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ” зорилтыг тавин ажиллаж байна. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхээр улирал  тутамд 1 аян зохион байгуулахаар төлөвлөж эхний улиралд “Байгаль орчинд ээлтэй орон нутаг” аяныг өрнүүлэн амжилттай хэрэгжүүллээ. Тус аянаар 665 өрхийн 1800 гаруй иргэдэд хүрч үйлчилсэн байна.

 

Ò  3-р улиралд “”Хүний эрхийн боловсрол, гэр бүлийн үнэ цэнэ” аяныг 09 сарын 28-наас эхлэн зохион байгуулахаар удирдамжийг боловсруулан,  бэлтгэл ажилдаа орсон. Энэ аянаар сургуулийн хүүхдийн дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан, төрийн албан хаагчдын дунд хууль эрх зүйн  олимпиад, сургалт, уралдаан тэмцээн,  багт сургалт сурталчилгаа, хууль сурталчилах өдөрлөг, иргэдэд “Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлэг хийх зэргээр нэлээд томоохон хэмжээний ажил хийхээр төлөвлөөд байна. 

ТҮНЭЛ СУМАНД ЦААШИД ХИЙХ ШААРДЛАГАТАЙ АЖЛУУДЫН ЖАГСААЛТ:

1.Эрүүл мэндийн төвийг шинээр бариулах

2.Хүүхдийн цэцэрлэг шинээр бариулах

3.Сумын төвийн хогны асуудлыг шийдвэрлэх

4.Сумын ажилгүй байгаа иргэдийн тодорхой хэсгийг ажлын байраар хангахуйц нэрийн үйлдвэрлэл бий болгох

5.Багийн хүний эмчийн байр шинээр барих, засварлах

6.Багийн хүний эмчийн мотоцикл

7.Багийн дарга нарын мотоцикл

8.Сумын төвд цэцэрлэгт хүрээлэн бий болгох